|
|
||
Төвдийн өргөн уудам нутаг дэвсгэрт олны талархал хүлээсэн сайн эмч Ли Сүзи гэж байдаг. Хүмүүс түүнийг "Мэнь Ба жанжин" гэж дотночлон дууддаг юм. Төвдөд ажилласан 30 гаруй жилийн турш тэрээр 13 мянга гаруй хагалгааг хийж, сая олон төвд иргэдийг өвчин эмгэгээс холдуулж аварсан тусалсан байна.
Хятадын баруун өмнөдийн Төвийн өөртөө засах районы Лхас хотод тухайн орон нутгийн эмчилгээний нөхцөлөөр хамгийн сайн, олны өндөр үнэлгээг олсон эмнэлэг-- Төвдийн цэргийн хорооллын ерөнхий эмнэлэг гэж байдаг. Төвд нутгийн олон иргэн алс холын буйд бөглүү нутгаас энэ эмнэлгийг л зорьж ирдэг юм. Энэ жил 55 настай Ли Сүзи цэргийн эмнэлгийн даргаар олон жил ажиллажээ. Түүнээс ярилцлага авах нь хялбархан хэрэг биш юм. Өвчтөнийг авран эмчилж байхгүй юм бол алс хол хөдөө явж өргөн олон малчин тариачинд өвчин үзүүлж байдаг.
Ли Сүзи нь хан үндэстэн юм. 1976 онд цэргийн анагаах ухааны 2-р их сургуулийг дүүргээд Шанхайн эмнэлэгт ажиллажээ. Хожим нь гэнэтийн тохиолоор төвд орж ажиллах санаа төрсөн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |