• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр эргийн хэвлэл мэдээллийн салбарт "мөс хайлуулсан" нэгэн айлчлал

CRI       (GMT+08:00) 2009-03-30 10:43:32

      Эдүгээгээс 22 жилийн өмнө Тайваний "Дү ли" оройн сонины сурвалжлагч Шюй Лү болон Ли Юндэ нар анх удаа эх газар айлчлан сурвалжилсан юм. Энэ нь тухайн үедээ дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг ихэд татаж, Тайваний хоолойн хоёр эрэг 38 жилийн турш тусгаарлагдсан байдлыг эвдсэн анхны айлчлал болсон юм. Тиймээс ч хүмүүс хоёр сурвалжлагчийн тэрхүү айлчлалыг хоёр эргийн хэвлэл мэдээллийн салбарт " мөс хайлуулсан " айлчлал гэж нэрлэсэн юм.

     1987 оны 7-р сард Тайваний эрх баригчид 38 жилийн турш хэрэгжүүлж ирсэн тусгаар байх бодлогоо хүчингүй болгохоо мэдэгдэж, Тайваний эх орон нэгтэй хүмүүс эх газарт ирж элгэн садантайгаа уулзан золгож, аялал жуулчлал хийхийг зөвшөөрсөн юм. Тухайн үед Тайваний "Дү ли" оройн сонины эрхлэгч байсан Ү-Фэншань хоёр эргийн харилцаанд ихээхэн өөрчлөлт гарах болно гэж үзээд, эх газар сурвалжлагч томилон явуулах зоригтой шийдвэр гаргажээ. Ингэж тус сонины Шюй Лү, Ли Юүндэ нар эх газар анх томилогдсон азтай сурвалжлагчид болсон түүхтэй.

     "Тэр үед анх сонгосон сурвалжлагчид бол бид хоёр биш юм. Эдийн засгийн сурвалжлагч төдийлөн анхаарал татахгүй байх гэж үзээд нэг эдийн засгийн сурвалжлагч, өөр нэг гэрэл зургийн сурвалжлагч сонгогдсон байсан юм. Гэтэл гадаадын сэтгүүлчидтэй уулзаж болзошгүй гэж үзээд гадаад хэлтэйгээр нь намайг томилсон юм. Түүнээс гадна би сонины хороонд ажиллахаасаа өмнө хоёр эргийн харилцааны талаар өгүүлэл бичиж байсан юм. Ингэж бид хоёрыг илгээх болсон юм даа" гэж Шюй Лү дурсан ярилаа.

     Тэр жил Шюй Лү 31-тэй, уугуул нутаг нь Шанхай. Тайваний Дань жян их сургуулийн англи хэлэний факультетийг төгсөж, улс төрийн судалгааны газар эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байв. Ли Юндэ нь тэр жил 34-тэй, Тайваний Гао Шюнд төрсөн. Тайваний Улс төрийн их сургуулийн улс төрийн факультетийг төгсөж, сонины хороонд улс төр, эдийн засгийн судалгааны газрын даргаар ажиллаж байв.

     1987 оны 9-р сарын 11-ний өдөр тэр хоёр Тайванаас мордож, Токиогоор дамжин 9-р сарын 15-ны өглөө Бээжингийн нисэх онгоцны буудалд газардав. Хятадын Жүн шинь агентлагийн Фүжян салбарын Шянган, Аомэнь, Тайваний хэлтсийн дарга асан Чэнь Зүэ-эр тэднийг нисэх онгоцны буудал дээр халуун дотноор угтан авч, "Энэ мөчийг бид 38 жил хүлээсэн шүү" гэж хэлсэн нь Тайваний хоёр сурвалжлагчид мартагдашгүй сэтгэгдэл үлдээжээ.

     "Эх газрын ажил мэргэжил нэгтнүүд бид хоёрыг маш хүндэтгэж, ямар газраар явах вэ?" гэж асуухад, бид "Бээжин, Шанхай, Гуанжөү, мөн Шэньжэнд очмоор байна" гэж Шюй Лю хариулжээ.

      Тайваний сурвалжлагчдийн уулзаж учрах хүмүүсийн нэрийн жагсаалтад Жан Чүнь нань, Ли Давэй зэрэг Тайванаас эх хуурайд ирсэн хэд хэдэн хүн байснаас гадна бас эх хуурайн уулзаж ярилцахыг хүсэж байсан олон хүн байсан юм. "Тайваний сурвалжлагч хэнтэй уулзаж ярилцлага авах, ямар газраар явж сурвалжлахад бүх боломжийг хангах" зарчмын дагуу эх газрынхан зөвхөн харилцаа холбооны ажлыг гүйцэтгэж хамт яваагүй юм. Энэ талаар Чэнь Зүө-эр, "Бээжинд ирсний дараа өдөр нь би тэднээс ямар сэтгэгдэлтэй байна гэхэд, тэд бүх сэтгүүлчдийн хараа бидэн дээр төвлөрч, хаана очсон ч дотоод гадаадын сэтгүүлчид сүрэглэн дагаж, тэдэнд ярилцлага өгөх гэж бөөн ажил болсон. Бээжинд дээд зэрэглэлийн зочид буудал олон байдаг ч ийм өндөр төвшинтэй гэж санаагүй. Харин энгийн иргэдийн аж амьдралыг харахад арай ялгаатай санагдсан гэж тэд хэлж байсан юм" гэж дурсан тэмдэглэсэн байдаг.

     Тайваний хоёр сурвалжлагч Бээжинд 4 хоносны дараа Ханжөүд очиж, Шихү нуурын үзэмжтэй танилцаж, Шюй Лү тэнд амьдарч байгаа нагац ээж болоод төрөл садантайгаа уулзсан юм. Дараа нь Гуанжөүд очиж зах зээлээр явж, гудамж талбайд буй ресторан, зоогийн газраар орж, энгийн иргэдтэй уулзаж ярилцсан юм. Мөн Хятадын ардчилсан хувьсгалын удирдагч Сүнь Ятсений гэр музей, түүний нэрэмжит эмнэлэг, Жүншань Их Сургууль, Хуанпүгийн Цэргийн Сургуулийн хуучин байр зэрэг газраар айлчлав. Сүнь Ятсений гэр музейд очиход орон нутгийн сэтгүүлчид тэд хоёрыг хүлээж байв. Учир нь энэ хэдэн хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон бүх орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Тайваний хоёр сэтгүүлчийн айлчлалд анхаарлаа хандуулж байжээ. "Биднийг энд ирнэ гэж та нар яаж мэдсэн вэ?" гэж Ли Юндэ асуухад, "Та нарыг ноён Сүнь Ятсэний гэр музейд лавтай ирнэ гэж бид тааж байсан юм" гэж нэгэн хариуцлагатай хүн нь хэлжээ. Дараа нь тэд Шямэнь, Шэньжэньд айлчлав. Тэд Шэньжэний хилийн боомт, Хятад-Английн гудамж, Шямэньд Шямэны Их Сургуулийн Тайвань судлалын хүрээлэн зэрэг газраар айлчлан сурвалжилж, Фүжянь мужийн Дүншаний бэлбэсэн эхнэрийн тосгонд айлчилжээ. Тухайн үед уг тосгоны дийлэнх эрчүүд Гоминдан намын цэргийг дагаж Тайваньд очсон түүхтэй юм.

     Арван хоног нүд ирмэх зуур өнгөрсөн хэдий ч эх газар үзэж харсан бүхэн нь Тайваний хоёр сурвалжлагчид мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн юм. Тэд нүдээр үзэж, биеэр танилцсан хүний хувьд эх газрын үнэн бодит байдал, өнгөрсөн хэдэн арван жилийн турш Тайваний эрх баригчдын коммунист намын эсрэг хийсэн суртал ухуулга нь хэчнээн хөшүүн байсан зэргийг мэдэрсэн юм. Хэдийгээр эх газрын иргэдийн аж амьдрал хоцронгуй байгаа боловч өөрчлөлт шинэчлэлт хийхээр чармайн тэмцэж байгаа гээд бүхий л бодит байдлыг бичиж тэмдэглэсэн юм. \Урангоо орчуулж бэлтгэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе