![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хүмүүс ер нь идээн ундааны тэжээлд л анхаарлаа хандуулдаг, үнэндээ хоолны дараа эрүүлийг хамгаалахыг хичээх нь мөн маш чухал байдаг юм.
Хэрэв та юманд нарийн хянамгай хүн бол хоолны дараа эдгээр бага сага үйл ажиллагааг гүйцээвэл таны эрүүл мэндэд ихээхэн тус болно.
1, тосорхог хоолны дараа нарийн ногооны шүүс уух
Нэг цагийн хоолондоо тос их идсэн бол чихрийн хэмжээ дор, ширхэглэг ихтэй нарийн ногоон шүүсийг нэг цом уувал маш сайн байдаг. Нарийн ногооны ширхэглэл нь хэсэг өөх тосыг гадагш ялгаруулдаг.
2, халуун тогоо идсэний дараа тараг уух
Халуун тогооны шөл маш халуун, давстай мөртөө халуун ногоотой учраас ходоодонд сэдэлт ихтэй юм. Халуун тогоо идсэний дараа баахан тараг уувал ходоод гэдсийг хамгаалахаас гадна, тарагт агуулах сүүний хүчилт бактери нь ялзруулах бактерийг хязгаарлах үүрэг гүйцэтгэх юм.
3, шингээлт муу үед хоолны дараа буудайн цай юм уу жүржний хальс чийлж уух
Энэ хоёр зүйл нь ходоодны шингэнийг нэмэгдүүлж, ходоод гэдсийг гүрэлзүүлж, хоол шингээх болон шимийг хүлээн авахад бүр сайн.
4, бэлэн гуамяний дараа жимс идэх
Бэлэн гуамяний дараа янз бүрийн жимс идвэл витамин нөхвөрлөж өгөх болно. Үүнээс гадна, бэлэн гуамянийг чадахад чанаж идвэл зөөлөрч амархан шингээдэг.
5, Хоолны дараа нэг шавтал идвэл ханиадыг зогсооно
Шавтал уушгийг дэвтээн норгож, хуурай халууныг дарах үүрэг гүйцэтгэдэг. Амьсгалын замын өвчтөнд авч хэлбэл, хамгийн сайн жимс болно. Гэхдээ шавталыг өлнөөр иддэггүй юм.
6, шарсан хоолны дараа банана идэх
Шарж хайрсан идээнүүдийг байнга идвэл хорт хавдар олох тохиолдол их, банана нь зохих хэмжээнд энэхүү хорт бодисыг хязгаарлаж, ходоодыг хамгаална. \Сарантуяа орчуулж бэлтгэв\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |