• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жүжигчин Шяо Яа Хятадын Юежюй жүжгийн нэртэй

CRI       (GMT+08:00) 2009-04-08 09:50:11

     Хятадын өмнөд нутагт мэндэлсэн Юе Жюй жүжиг бол Хятадын уламжлалт ши жүжгийн хэлбэрийн нэг юм. Одоогоос 1500 жилийн түүхтэй болж байна. Тус жүжгийн аялгуу дуулал нь уянгалаг мөртөө жүжигчин нар нь гоё ганган байдаг болохоор дотоод гадаадад Юе жюй жүжгийн хорхойтон маш олон байдаг юм. Юе жюй жүжгийн онцлог нь эмэгтэй жүжигчин нар эрэгтэй дүрд тоглож байдаг. Одоо та бүхэнд танилцуулах гэж байгаа Шяо Яа бол эрэгтэйн дүрд гоц тоглодог эмэгтэй жүжигчин юм.

     18 жилийн өмнө Шяо Яа анх удаа Шянганд энэхүү шийг тоглоод үзэгч олны анхаарлын төвд орсон байна. Сүүлээр нь Шяо Яа жүжгийн үлгэр болон тоглолтын арга хэлбэрийн талаар зоригтой өөрчлөлт оруулсан бөгөөд жүжгийн доторх дэвүүрийн мэргэжлийг олон жил ахин дахин боловсорсноор, түүний " гайхамшигт мэргэжил" болжээ. Нэн чухал нь тэрээр эсдрадын дууны хөнгөн дуулах аргыг Юе жюй жүжгийн Ин овогтны дуулах аргад уялдуулан оруулж, Юе жюй жүжгийн илтгэх хүчнийг баяжуулж, түүнийг цаг үеийн маш их илтгэх чадалтай болгожээ.

     Шяо Яа 1980 ондШанхай хотын Ши жүжгийн сургуулийн Юе жюй жүжгийн ангид элсүүлэн суралцсан байна. 1982 онд сургуулиа төгсөж, Юе жюй жүжгийн тайзанд албан ёсоор гарч тоглов. Шяо Яа Юе жюй жүжгийн арван хэдэн том шийг тоглож өнгөрсөн бөгөөд бас Юе жюй жүжгийн олон СD-ын бичлэг хийж, ши жүжгийн телевизийн олон ангит киноонд олон удаа жүжиглэж, тэдгээр олон ангит киноны доторхи " хаш өрмөн хулгайч" гэсэн кино нь бүх Хятадын телевизийн олон ангит киноны 15-р удаагын " Фэй тянь" шагнал авсан байна.

     1991 онд Шяо Яа Америкт нутаглав. Гэвч амгалан сайхан амьдрал нь Шяо Яагийн урлагийн тайзанд хайр бахтай сэтгэлийг баллаж чадаагүй. Тэрээр Юе жюй жүжгэнд халуун хайртай, үзэгч олноо санан мөрөөдөж, эцэсдээ 1998 оны сүүлчээр Америкаас салан Шанхайдаа буцан ирж, үзэгчтэйгээ золгосон байна.

     2002 оноос Шяо Яа өөрийнхөө " Шанхайн Шяо Яагын ажиллах газар"-тай болж, Хятадын ши жүжгийн хамгийн дээд шагнал- тэргүүлэгч цэцгийн шагнал"-ыг оролцуулсан олон шагнал хүртсэн байна. Пэрлаймаа орчуулав.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе