|
|
||
Хятадын дорнод нутгийн Ханжөү хотын Тяньшя Шинжлэх ухаан техникийн корпорацийн ерөнхий захирал Шя Жяньтүн 5 настайдаа бага сургуульд, 14-тэйдээ их сургуульд элсэн орж, 24-тэйдээ Америкийн Харвардын Их Сургуулийн түүхэнд зураг төслийн ухааны хамгийн залуу доктор болж байжээ. Тэрээр З1 настайдаа хотын зураг төсөл болон программ нээн хөгжүүлэх хоёр салбарт онцгой амжилт гаргасан хүн юм.
Хар багаасаа "авьяастан" хэмээн өргөмжлөгдөх болсон түүний намтар түүхийг 1991 онд их сургуульд шалгалт өгснөөс эхэлж ярих хэрэгтэй. Тэр жил Шя Жяньтүн их сургуульд элсэх шалгалт өгч, Бээжингийн Чинхуа их сургуульд бичил цахим техникийн мэргэжлээр сурах өргөдөл бичиж байхдаа "хуваарилалтыг дагахгүй" гэж бичсэн байв. Гэтэл уг мэргэжилд бүх Жэжян мужаас ганц хүн авсан тул Шя Жяньтүн ганцхан оноо дутсанаас Чинхуа их сургуульд орж чадалгүй, Бээжингийн Ой Аж Ахуйн Их Сургуульд үзэмж цэцэрлэгийн зураг төслийн мэргэжлээр сурах болжээ. 14-тэй хүү өөрийн хүсэж байсан сургуульдаа орж чадаагүйдээ их гутарч байсан гэдэг.
Их сургуулиа төгсөөд Бээжинд зураг төслийн ажил хийж байхдаа оройн цагаар тэр англи хэлний сургалт үйлчилгээний төвийн нэгэн сургуульд англи хэлний хичээл заадаг байв. Хичээл заах гэж тэр унадаг дугуйгаар 5 цаг шахам хугацаанд ирж очдог байж. Хэзээ нэгэн цагт гадаадад сурах хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ингэж хичээн чармайж байгаа хэрэг шүү дээ. Үүнийхээ үр дүнд ч хоёр жилийн дараа буюу 1996 онд Америкийн Харвардын Их сургуульд элсэв.
Тэрээр Харвардад зураг төслийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалахаар сурч байхдаа газар зүйн мэдээллийн программ дээр анхаарлаа хандуулж иржээ. Энэ хугацаанд тэр өдөр бүр зураг төсөл хийж, ном уншиж, өгүүлэл бичиж, ердөө дөрөвхөн цаг амардаг байв. Тэр 18 цагийн турш ном уншдаг байсан гэдэг.
Газар зүйн мэдээллийн техник гэх энэхүү тэргүүний техникийг нисэх онгоцны замчлах системд хэрэглэдэг юм. Түүний багш нь энэ техникийг нээн хөгжүүлсэн хүний нэг тул Шя Жяньтүн ч Харвадын Их Сургуулийн компьютерын төвийн техникийн гол хүчин болж, багшийнхаа хамт олон чухал төслийг судалж, хөгжүүлэхэд оролцов.
Хятад улсын Ерөнхий сайд асан Жү Рүнжи 1999 онд Америкт айлчлах үедээ Шя Жяньтүнг Бээжинд ирж ажиллахыг урьсанд, урилгыг хүлээн авч эх нутагтаа ирсэн юм. 2000 онд Ханжөү хотын засгийн газрын урилгаар Шихү нуурыг дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулах өргөдлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажилд оролцсон байна. Ингэж Ханжөү нутгаас өөрийн ажил үйлсээ эхэлсэн түүхтэй.
25 настай Шя Жяньтүнг Зураг төслийн болон газар зүй мэдээллийн программ гэсэн хоёр компани байгуулж, өөрөө ерөнхий дизайнер, ерөнхий захирлаар ажиллав. Түүний олон талт удирдах чадвар нь компаниа хүчтэй өрсөлдөх чадвартай болгож, Хөх мөрний гурван хавцлын барилгын иргэдийг нүүлгэх төсөл, Олимпын цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл зэрэг том том зураг төслийн ажлыг амжилттай гүйцэтгэж, олон ч удаа Хятад, Америк зэрэг орны олон улсын шагнал хүртэж, үзэмжийн зураг төсөл болон хот тохижуулалтын салбарт нэр нөлөөтэй хүн болов.
Өнөөдөр газар зүйн мэдээллийн техникийн салбарт Тяньшя шинжлэх ухаан техникийн корпорацийн бие даан нээн хөгжүүлсэн программыг Бээжин, Янжөү, Чэндү зэрэг хотын олон байгуулалтын төсөлд ашиглаж, Америк, Япон зэрэг олон улсын зах зээлд ч орсон байна. Программын компани нь өнөөдөр Хятадын олон газар салбартай болж, ажил үйлс нь өдрөөс өдөрт өөдлөн хөгжиж байгаа болохоор түүнд хийх зүйл их байна. \Урангоо орчууж бэлтгэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |