|
|
||
2009 онд 6 сая 110 мянган оюутан Хятадын их сургуулиудыг төгсөнө. Энэ бол Хятадын түүхэнд шинэ тэмдэглэлт явдал юм. Үүний хамт олон улсын банк санхүүгийн хямрал зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр эдгээр төгсөгчдийг ажлаар хангах асуудал нэн хүндрэлтэй болж иржээ. Их сургууль төгсөгчдийг ажлаар хангахын тулд засгийн газар, их сургууль, нийгэм янз бүрийн арга хэмжээ авч байгаагийн зэрэгцээ олон зуун мянган төгсөх оюутан өөрийн онцлогийн дагуу, ажил мэргэжил сонгох үзэл бодолдоо зохицуулалт хийж, ажилтай болох зам сувгийг идэвхтэй эрж хайж байна. Одоо та бүхэнд энэ талаар танилцуулъя.
Энэ жил их сургууль төгсөх оюутны тоо өнгөрсөн оныхоос 520 мянгаар илүү тул тэднийг ажлаар хангах нь өнгөрсөн оныхоос нэн хүндрэлтэй болжээ. Ажил олохын төлөө бишгүй олон оюутан дадлага хийх, ажилд элсэх олон зүйлийн шалгалтад оролцож ирсэн байна.
Оюутан эмэгтэй Фү Яньнань бол Бээжин Их Сургуулийн Хэвлэл мэдээллийн дээд сургуулийн төгсөх ангийн оюутан юм. Өнөөдөр тэрээр хэвлэл мэдээллийн нэг байгууллагад дадлага хийсэн нь уг байгууллагад ажилд орох боломжтой болжээ. Ангийнхаа 40 гаруй оюутны дунд Фү Яньнань азтайд орно. Өнөөдрийн байдлаар түүний ангийнхнаас ажлын тогтсон чиглэлтэй болсон нь арав ч хүрэхгүй гэнэ.
Бээжин Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийн магистр Тан Гуанжүньд аз тохиолдоогүй л байна. Тэрээр өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс төрийн өмчийн нэгэн аж ахуйн нэгжид дадлага хийсэн хэдий ч Олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөнөөс болж уг аж ахуйн нэгж шинэ ажилтан авах төлөвлөгөө нь хүчингүй болсон байна. Аргагүй байдалд орсон тэр ажилтан элсүүлэх байгууллага бүхэнд намтраа тараасан боловч эдүгээ хүртэл ажлаар хангагдах тогтсон чиглэл байхгүй байна. 7-р сар хаяанд тулаад ирлээ. Тэрээр төгсөх өгүүллээ бэлтгэхээс гадна бүх сэтгэл санаа, хүч хөдөлмөрөө зөвхөн ажил хайхад чиглүүлж байна.
Өглөө босонгуут төгсөх оюутны веб сайт, Бээжин Их Сургуулийн ажлаар хангах мэдээллийн веб сайт, Хууль Зүйн Дээд Сургуулийн ажлаар хангах мэдээллийн веб сайт, Бээжин Их Сургуулийн BBS, Жүнхуа Инцай сүлжээ зэрэг сүлжээ бүхнийг нэг бүрчлэн харж, өөрт нь таарах ажлын байрны тухай мэдээлэл хайдаг байна. Өнөө зарим сонголт хийх чиглэлтэй болж байна.
Сүүлийн жилүүдэд интернет сүлжээ түргэн хөгжиж, ажил танилцуулах олон зуучлах сүлжээ гарсан байна. Их сургуулиуд ч ажлаар хангах тухай мэдээллийн сүлжээ ажиллуулж, төгсөх оюутнуудад ажил мэргэжил сонгох, ажлын байр олгох тухай мэдээллийн үйлчилгээ үзүүлж байна.
Энэ жилийн хувьд ажлаар хангах байдал ноцтой болсонтой холбогдуулан Хятадын Засгийн газар болон Боловсролын байгууллага арга хэмжээ авч, төгсөх оюутнуудыг ажлаар хангах зам сувгийг өргөтгөх, ажлаар хангах тодорхой үйлчилгээ үзүүлж байна Жишээлбэл, Хятадын хэмжээнд "Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилд элсэх долоо хоног"-ийн арга хэмжээ зохион байгуулж, их сургууль төгсөгчдийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид ажилд ороход нь тусалж байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газар болон боловсролын байгууллага их сургууль төгсөгчдийн анхан шат, ялангуяа хөдөө тосгонд очиж ажиллаж ажил үйлсээ хөгжүүлэхийг уриалан дэмжиж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газар зарим бодлого, арга хэмжээ боловсруулан гаргасан байна. Жишээлбэл тосгоны боловсон хүчин "тосгоны оюутан дарга"-ын тушаал дээр ажиллавал амьдралын тэтгэлэг олгох, хугацаа дууссан хойно дахин мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй бол харж үзэх зэргээр анхан шатны байгууллагад очиж ажиллахыг урамшуулан дэмжиж байна. \Урангоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |