|
|
||
2007 оны 10-р сарын 24-ний өдрийн 18 цаг 5 минутад Чанжэн зөөгч пуужингаар саран дээр тандалт хийх хятадын анхны "Чан-э 1" хиймэл дагуулыг хөөргөсөн юм.
Хөөргөх талбайн командлах том танхимд саран дээр тандалт хийх төслийн ерөнхий инженер Өү Янзыюань сэтгэл догдлон баяртай сууна. Газрын бөмбөрцгөөс саран бөмбөрцөгт гарсан "Чан-э 1" хиймэл дагуул 380 мянган км урт замыг туулах юм. Өү Янзыюаний хувьд энэ бол 30 жилийн шаргуу хөдөлмөрийнх нь үр дүн байлаа.
1978 онд Америкийн ерөнхийлөгчийн Аюулгүйн зөвлөх Ж.Вержежински Хятадад айлчлах үедээ, Америкийн сансрын нисэгчдийн саран дээрээс авчирсан 1 грамм жинтэй солирыг Хятадын засгийн газарт бэлэглэжээ. Энэ нь бас хятад хүмүүс саран бөмбөрцгөөс хүлээн авсан анхны бэлэг байсан юм. Энэ солирын талаар судалгаа шинжилгээг хэн хийх вэ гэсэн асуудал эрдэмтэн судлаачдын өмнө тавигдсан юм. Учир нь үүнээс өмнө хятад хүмүүс саран бөмбөрцөгт ойртож үзээгүй байсан. Хүмүүсийн анхаарал шууд л геологич Өү Янзыюань дээр төвлөрч байв. Учир нь тэр солирын талаар судалгаа хийдэг байсан болохоор саран бөмбөрцөгт хамгийн ойр дөт мэргэжилтэн нь байв.
"Шилэн саванд хийсэн солир нь шар буурцгийн дайтай, ердөө 1 грамм л жинтэй байв. Би түүнээс хагас граммыг авч бүх Хятадын хүчийг дайчлан судалгаа хийх загвар болгож, нөгөө тал граммыг нь Бээжингийн Одон орныг судлах газрын үзмэрт тавьсан юм" гэж Өү -Янзыюань хэлж билээ.
Энэ хагас грамм солирт шинжлэн судалгаа хийж байгаад тэр Хятадын саран дээрх судалгааны салбарын дагуулагч хүн болов. Тэр сарнаас бусдын авчирсан солирт судалгаа хийсэн төдийгүй аль нэг өдөр хятад хүн саран дээр очиж судалгаа хийх алсын зорилт тавин ажиллажээ. Тэр үед Хятад улс хэдийгээр саран дээр тандалт хийх нөхцөл бүрдээгүй байсан хэдий ч Өү -Янзыюаний тархинд саран бөмбөрцөгт тандалт хийх төлөвлөгөө боловсруулагдаж эхэлсэн байжээ.
1992 онд Хятадын засгийн газар нисэгчтэй сансрын төслийг албан ёсоор зөвшөөрсөн нь саран дээр тандалт хийх боломжийг Өү –Янзыюаньд олгожээ. Бас засгийн газар нисэгчтэй сансрын төслийг зөвшөөрсөн нь улс орон эдийн засаг, техникийн хүчин чадалтай болсныг харуулсан байна. Тэгвэл саран дээр тандалт хийх боломжтой юу? Ийм шаардлага байна уу? гэсэн асуултыг Өү Янзыюань дэвшүүлсэн байжээ.
Түүнээс хойш хэдэн жилийн хугацаанд Өү Янзыюань сансар судлалын салбарын мэргэжилтэнтэй хамтран ажиллаж, Хятадын саран тандалт судалгаа хийх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан гаргасан бөгөөд эцсийн бүлэгт 2002 онд бодитой төслийг дэвшүүлсэн байна.
Үүнд хятад хүн анх удаагаа саран дээр тандалт судалгаа хийхийн тулд анхны алхамд хиймэл дагуулаа хөөргөж, сарыг тойрон нэг жил гаруй нислэг хийнэ. Дараагийн алхамд саран дээр газардаж, саран дээр аялах аппаратаар нарийн нямбай хэмжилт хийнэ. Гурав дахь алхамд хэмжилтийн аппаратаар өрөмдөн загвар авч, тандалт шинжилгээ хийж загварыг нь эх газарт авч ирэх болно гэж Өү Янзыюань ерөнхий төлөвлөгөөнийхөө тухай танилцууллаа. Уг төлөвлөгөөний дагуу, саран дээр хүн очихгүйгээр тандалт судалгаа хийсний дараа дахин нисэгчтэй тандалт хийж, эцсийн бүлэгт саран бөмбөрцөг дээр бааз байгуулах болно.
Арван жилийн үнэлэн нотлох, мэтгэлцэн тодотгох зэрэг явцыг туулаад саран дээр тандалт хийх Өү Янзыюаний төсөл Засгийн газрын удирдах хүмүүсийг гар дээр очив. 2004 оны эхээр Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао саран дээр тандалт хийх тухай төслийг батлан зөвшөөрч, гарын үсэг зурсан байна. Энэ онцын баярт мэдээг дуулаад Өү Янзыюан хамтран зүтгэгчидтэйгээ баярлан хөөрч, дарс ууж тэмдэглэсэн гэдэг.
Хятад улс саран дээр тандалт хийх төслийг зөвшөөрөн баталсны дараа, Өү Янзыюань төслийн хэрэглээний системийн ерөнхий шинжлэх ухааны эрдэмтнээр томилогдов. Тэрээр саран дээр тандалт хийхээс өмнөх бэлтгэл шатны ажлыг хийж, Хятадын саран дээр тандалт туршилт хийх анхны дагуул—"Чан-э 1"-д шинжлэх ухааны тодорхой үүрэг төлөвлөж өгнө. Эдгээр үүрэг зорилтыг үндэслэн тандалт шинжилгээ хийх аппаратын техник үзүүлэлтийг хэмжиж, шалган сайжруулах санал дэвшүүлэх болно.
2007 оны 10-р сарын 24-ий өдөр "Чан-э 1" хөөргөх мөч ирлээ. Хэдийгээр бүх ажил төлөвлөгөө ёсоор явагдаж байсан хэдий ч Өү Янзыюань Шичангийн пуужин хөөргөх талбайн газар сэтгэл амаргүй байлаа. Учир нь тэр хэдэн зуун мянган эд ангиас ганц нэг нь осол эндэл гарвал бүх юм дуусах болно.
"Чан –э 1"-ийг амжилттай хөөргөв. Тэр мөчид Өү Янзыюаний баярлаж хөөрсөн сэтгэлийг үгээр илэрхийлэхэд бэрх байлаа.
"Чан –э" Өү Янзыюаний сэтгэлийг хөсөрдүүлсэнгүй. 2008 оны 10-р сарын сүүлчээр "Чан-э 1" тандалт хийх бүх төлөвлөгөөг бүрэн дүүрэн биелүүлж, нийт 1.37 TB шинжлэх ухааны хайлт шинжилгээний тоо сэлтийг дамжуулсан байна. 2008 оны 11-р сарын 12-ны өдөр эдгээр тоо сэлтийг үндэслэн зохион бүтээсэн Хятадын анхны саран бөмбөрцгийн дүрс бичлэгийн зургийг албан ёсоор олон нийтэд нийтэлсэн байна. Уг зураг нь одоогоор дэлхийн хэмжээнд нийтэлсэн сарны бүх дүрсийг харуулсан зургийн дотор хамгийн бүрэн , хамгийн тодорхой зураг болсон юм. \Урангоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |