• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын урлагийн бүтээлийн үзэсгэлэн Бээжинд нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-02 08:53:46

    Хятад Монголын дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойг тэмдэглэхийн төлөө, Хятадын урлагийн танхимын болон Монголын элчин сайдын яам, Монгол улсын орчин үеийн урлагийн танхимтай хамтран зохион байгуулсан "Монголын өнгө – Монголын урлагийн бүтээлийн үзэсгэлэн" 15-ны өдөр Бээжинд нээгдсэн байна.

    Хятадад айлчилж байгаа Монгол улсын ерөнхий сайд С. Баяр, Бүх Хятадын УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны орлогч дарга Сүнь Жяжэн, Хятадын Гадаад харилцааны яамны орлогч дарга Сүн Тао, Хятадын Гадаадтай холбоо барих хэлтсийн даргын туслах Гүө Ежөү, Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Галсангын Батсүх, БНХАУ-аас Монголд суугаа элчин сайд Юй Хуняо, Хятадын урлагчдын нийгэмлэгийн дарга Лю Давэй болон Хятадын урлагийн танхимын дарга Фань Диань зэрэг нээлтийн ёслолд оролцсон байна.

    "Энэ удаагийн үзэсгэлэн Монгол Хятад дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойг тэмдэглэх олон үйл ажиллагааны эхний төсөл мөн, Монгол Хятад хоёр орны ард түмний харилцан ойлголцон харилцан итгэлцэхэд чухал их ач холбогдолтой" гэж Хятадад суугаа Монголын элчин сайд Батсүх нээлтийн ёслолд онцолсон байна.

    28-ны өдөр хүртэл нээгдэх энэ үзэсгэлэнд Монголын адил бус цаг үеийн 28 уран бүтээлчийн уран зураг, баримал зэргийг дэлгэн үзүүлж, Монголын дүрслэх урлагийн түүх уламжлал, орчин үеийн хөгжлийг танилцуулсан байна. Уг үзэсгэлэнд бас Хятад Монгол хоёр орны дээд давхаргын харилцан айлчлал, уулзалт хэлэлцээний үеийн хөрөг зургийг үзүүлсэн байна./Анар орчуулав./

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе