• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр Эргийн Харилцааны Нийгэмлэгийн дарга Чэнь Юньлиний Тайванд хийсэн анхны айлчлал

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-28 14:29:52

     2008 оны 11-р сарын 3-ны үдийн 11 цаг 48 минутад Чэнь Юньлинь тэргүүтэй Эх газрын Хоёр эргийн харилцааны Нийгэмлэгийн төлөөлөгчид Олон улсын нисэх онгоцоор Тайвэйгийн Тао-Юуань нисэх онгоцны буудалд газардав.

     Энэ бол эх газрын дээд хэмжээний төлөөлөгчид Тайваньд айлчилсан анхны айлчлал бөгөөд бас яриа хэлэлцээ, зөвшилцөл хийх эх газрын анхны томоохон төлөөлөгчид юм.

     Одоо та бүхэнд Тайванийхан эх газрын төлөөлөгчдийн айлчлалд хэрхэн хандаж, яаж үнэлсэн тухай та бүхэнд танилцуулъя.

     Чэнь Юньлинь тэргүүтэй төлөөлөгчид Тайваньд айлчлахаас хагас сарын өмнө Шя Мэнь Их Сургуулийн Хэвлэл мэдээллийн Дээд сургуулийн захирлын хувиар Тайваньд эрдэм шинжилгээний уулзалтад оролцохоор очсон Эх газрын Хоёр эргийн харилцааны Нийгэмлэгийн орлогч дарга Жан Минчин Тайнаньд хэт даврагч этгээдийн дайралтад учирч шархадсан юм. Тиймээс Чэнь Юньлиний Тайваньд хийх айлчлал, тэр дундаа аюулгүйн байдлын асуудал олон нийтийн анхаарлыг ихэд татаж байлаа.

     Төлөөлөгчид Тайваньд хүрэлцэн очсон тэр өдөр зарим хүмүүс эсэргүүцэл илэрхийлж байв. Гэсэн хэдий ч Тайваний нэн олон иргэд хоёр эргийн харилцааг хөгжүүлэх эх хуурайн хүчин чармайлтыг идэвхтэй дэмжин сайшааж байгаагаа илэрхийлж, түүгээр барахгүй Чэнь Юньлиний зургийг өргөж, зарим хүн гарын үсэг зуруулах гэж хүсэж байлаа.

     1994 оноос Чэнь Юньлинь Төрийн Зөвлөлийн Тайваний асуудал хариуцсан газрын орлогч дарга, гурван жилийн дараа жинхэнэ даргаар ажилласан юм. 2008 оны 6-р сард Эх газрын Хоёр эргийн Харилцааны Нийгэмлэгийн даргаар сонгогдов. Яг энэ үеэр тасалдаад 10 жил болж байсан Эх газрын Хоёр эргийн харилцааны Нийгэмлэг болон Тайваний Хоёр эргийн харилцааны Сан хоёрын хоорондын зөвшилцөл дахин сэргэсэн билээ. Эх газрын Хоёр эргийн харилцааны Нийгэмлэгийн даргын хувьд Чэнь Юньлинь Тайваний Хоёр эргийн харилцааны Сангийн өнөөгийн зөвлөлийн дарга Жян Бинкүньтэй хамт Бээжинд хоёр нийгэмлэгийн харилцааг сэргээх хэлэлцээг даргалж, эх газрын иргэд Тайваньд жуулчлах, тэрчлэн хагас бүтэн сайнд түрээсний онгоц явуулах зэрэг хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд хоёр байгууллагын зөвшилцлийг дүрэмжүүлж, жил бүр Эх газар болон Тайваньд ээлжлэн хэлэлцээ хийж байхаар тогтсон юм. Чэнь Юньлиний энэ удаагийн Тайваньд хийсэн айлчлал нь тус хоёр нийгэмлэгийн зөвшилцөх дүрмийн үргэлжлэл бөгөөд мөн хоёр нийгэмлэг байгуулагдсанаас хойших хоёр талын удирдагчдын Тайваний нутагт хийсэн анхны хэлэлцээ юм.

     11-р сарын 4-ний өдөр Чэнь Юньлинь болон Жян Бинкүнь Тайвэйд хэлэлцээ хийж, хоёр эргийн хооронд агаарын тээвэр, усан тээвэр, шуудан холбоо нэвтрэх болон хүнсний аюулгүйн байдал зэрэг 4 зүйлийн саналд гарын үсэг зурж, Тайваний хоолойн хоёр эргийн иргэдийн 30 жилийн турш хүсэн мөрөөдөж ирсэн шуудан холбоо, худалдаа, агаарын шугам, усан зам зэргийг үндсэнд нь биелүүлсэн байна. Тайвань арлын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хийсэн санал асуулгын дүнгээс үзвэл, санал асуулгад оролцсон хүмүүсийн 56% нь хоёр эргийн хооронд тохиролцсон эдгээр гэрээ хэлэлцээрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 50% нь эдгээр гэрээ хэлэлцээ нь Тайваний хөгжилд сайн нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна.

     Хүн нэг насандаа мянга мянган мөрөөдөлтэй байдаг. Хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн удирдагчдын гарын үсэг зурсан энэ 4 хэлэлцээр нь миний бүх насны сайн сайхан мөрөөдлийг биелүүлсэн юм. Ирээдүйд хоёр эргийн харилцааг шинэ зуунд хөтлөн оруулсан зөв сонголт мөн гэдгийг хүмүүст ойлгуулах болно гэж Чэнь Юньлинь сэтгэл догдлон хэлж байлаа.

      Тайваний асуудлаарх ажил хэргийг 15 жил хийсэн Чэнь Юньлиний гүндүүгүй халуун дотно зан чанар нь Тайваний олон салбарын хүмүүстэй ойр дотно харилцаатай болгосон байна. Тайваньд айлчлаад 5 хоноогүй хугацаанд Гоминьдан намын хүндэт дарга Лянь Жань, одоогийн дарга Ү- Бөшюн, Чинь миньдан намын дарга Сүн Чү-юй нар түүнийг тус тус халуун дотноор хүлээн авч уулзаж, гүн хүндэтгэл үзүүлсэн байна. 2008 оны 11-р сарын 5-ны өдөр Сүн Чү-юй Чэнь Юньлинийг хүндэтгэн дайлсан зоогийн ширээг найз нөхөд уулзан золгосны баяр жаргалыг бэлгэдэн "Хэ хуаньшань " хэмээн Тайваний уулсын нэрээр нэрлэжээ.
"Нийгэмлэгийн дарга Чэнь Юньлиний Тайваньчуудтай тогтоосон харилцаа холбоо бол миний очиж өнгөрсөн Тайваний бүх уул нуруутай нэгэн адил Тайваний газар бүхэнд харагдаж байна. Түүний Тайваньчуудад тавьсан анхаарал халамжийг энд сууж байгаа найз нөхөд чинь хэзээ ч мартахгүй" гэж Сүн Чү-юй халуун дотноор хэлжээ.

     Хүндэтгэлийн дайллагад дээр Чэнь Юньлинь: "Хэдэн удаагийн далайн хар салхины улмаас Тайваний өмнөд нутгийн Лю-дин жимс дарагдаж, үнэ ханш нь асар ихээхэн унасан явдлыг би анхааралдаа авч, эх газрын Тайванаас жимс оруулдаг тусгай компанитай харилцаж, тэдгээр дарагдсан жимсийг бэлтгэн нийлүүлж, Тайваний ахан дүү нарын хүндрэлийг зохицуулж байсандаа би баярлаж явдаг" гэж хэлэхэд, танхимд байсан хүмүүс халуун дотноор алга ташин талархал дэвшүүлжээ.

     "Би Тайваний асуудлаарх ажил хэргийг хариуцсанаас хойших хугацаанд Тайваний эх орон нэгтэй хүмүүст ашиг тустай 63 зүйлийн заалтыг тунхаглан мэдэгдэж байсан билээ. Үүнд: эхлээд Тайваний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа хүнсний ногоо, жимсний асуудал, хожим нь усан гаралтаас гаалийн татвар тэглэсэн зэрэг нь хамгийн сэтгэл ханамжтай үйл явдал болсон юм" гэж тэрээр хэлсэн юм. Чэнь Юньлинь цааш нь хэлэхдээ: "Тайвань бол далайн хар салхинд байнга өртдөг газар. Тиймээс 1 тэрбум 300 сая хүн ардтай эх газар хэрэглээний асар их зах зээлтэй тул та нарынхаа бараа бүтээгдэхүүнийг сайн үнэд хүргэхийг би чин сэтгэлээсээ хүсдэг" гэсэн юм.

     2008 оны 11-р сарын 6-ны орой Тайванаас мордохын өмнө Чэнь Юньлинь Эх газрын Хоёр эргийн харилцааны Нийгэмлэгийн нэрийн өмнөөс хариу талархлын оройн зоог барив. Тэрээр тус зоог дээр хэлсэн үгэндээ: "Тайваньд байх энэ хэд хоногт бид Тайваний иргэд хоёр нийгэмлэгийн зөвшилцөлд анхаарлаа хандуулж, хоёр эргийн харилцаа улам гүнзгийрэн, харилцан ашигтай хамтаар ялалтад хүрч, хоёр эрэг энх тайвнаар зэрэгцэн хөгжихийг хүсэж байгааг ойлгож мэдэрсэн. Энэ анхаарал, энэ хүсэл мөрөөдөл нь хоёр эргийн зөвшилцлийг ахиулах хүчтэй хөдөлгөх хүч болох нь дамжиггүй юм" гэжээ. Хоёр эргийн харилцааны хөгжил удаан байж болно. Харин зогсох юм уу, ухралт гарах нь аймшигтай гэдгийг би өнгөрсөн 15 жилийн ажлын туршлагаасаа дүгнэж мэдсэн. Тайваний асуудлаарх ажил хэргийг хариуцсан 15 жилд миний бие Тайваний иргэдийн төлөө зарим нэг ажлыг хийж ирсэн хэдий ч бас л дутуу санагдаж байна. Иймээс илүү олон ажил хийж гүйцэтгэх хэрэгтэй гэж бодож байна" гэжээ.

     Энэ жилийн 4-р сарын сүүлчээр Тайваний хоолойн хоёр нийгэмлэгийн удирдах хүмүүсийн 3 дахь уулзалт Хятадын Наньжин хотод болж, хоёр эргийн хооронд тогтмол агаарын шугам ажиллуулах зэрэг олон асуудлыг хэлэлцэж тохирсон юм. \Урангоо орчуулж бэлтгэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе