• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Бөглүү ууланд дэлбээлсэн цэцэгсийн цоморлиг" тэмдэглэл

CRI       (GMT+08:00) 2009-10-15 08:47:59

     Хятад улс ядуу нутгийн сургууль завсардсан охидод туслах, хичээл сурлагад нь дахин хамруулах талаар нийгмийн сайн санааны төсөл хэрэгжүүлж иржээ. Энэ төслийг "цоморлог төлөвлөгөө " гэдэг юм. 1989 оноос эхэлсэн уг төлөвлөгөө хэрэгжиж эхлээд 20 жил болж байна.

     Тухайн жилд хандив тусламж хүртэж байсан "цоморлог"-ийн жаахан охид эдүгээ 20 гаруй настай сайхан бүсгүйчүүд болж, зарим нь ажилд орж, ядуу нутгийнхаа боловсрол, эмчилгээ, эрүүл мэндийн үйлсэд хүчин зүтгэж байна. Одоо та бүхэнд "цоморлог төлөвлөгөө"-ний ач тусаар боловсрол олсон Дүн үндэстний охин Хуан Жинмэйнийг танилцуулъя.

     Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районы Рүншүйгийн Мяо Үндэстний Өөртөө Засах шяньд Мяо, Дүн зэрэг үндэстний цөөнх оршин амьдардаг юм. Энэ нутаг уулархаг тул зам харилцаа амаргүй, эдийн засаг хоцрогдмол, холбоо мэдээлэл харьцангуй хаагдмал тул хүмүүсийн үзэл бодол хуучинсаг байдгаас эндхийн охид сургуульд сурах боломж маш багатай.

     Хуан Жинмэйгний амьдардаг тосгон нь их уулсын дунд байдаг болохоор шяний төвд хүрэхэд машинаар 4 цаг явна. Хуан Жинмэй эгч дүү тавуулаа. Тиймээс тэдний сургуульд сурах хураамж нь хэдэн гахай, үхэр арчлан тэжээж аж амьдралаа залгуулдаг ядуу гэр бүлд нь үнэнхүү хүнд дарамт болдог байжээ.

     1993 онд Хуан Жинмэй Рүншүй шяний Үндэстний дунд сургуулийн охидын ангид шлгарч орсон боловч сургалтын олон хураамж, амьдралын зардал нь ядуу амьдралтай гэр бүлд нь их дарамт болохын зэрэгцээ аав нь хүнд өвчилсөн болохоор Хуан Жинмэй охин арга буюу сурууль завсардахад хүрчээ. Гэвч эрс хатуу зантай тэрээр сурах хүслээ орхилгүй, хөрш айлаасаа 20 юань зээлж сургуульдаа очжээ.

     Энэ 20 юань нь Хуан Жинмэйгийн ирээдүйг шийдсэн гэж хэлж болно. Яг энэ үед нь Хятадын Хүүхэд багачуудын Сан тэдний нутагт "цоморлог төлөвлөгөө"-г хэрэгжүүлэхээр судалгаа хийж байхдаа Хуан Жинмэй тэргүүтэй 8 охины амьдралд тохиолдсон хүндрэл бэрхшээл, тэдний тэвчээр хатуужилтай суралцаж ирсэн байдлыг сонсож мэджээ. Хятадын Хүүхэд багачуудын Сангийн ерөнхий нарийн бичгийн даргын туслах Ли Жигуан охидын яриаг сонсоод сэтгэл тун их хөдөлж, уг үндэстний дунд сургуулийн охидыг "цоморлог төлөвлөгөө"-нд хамруулахаар шийдсэн байна. Буяны ажил эрхэлдэг хүний хувьд тэрээр тэдгээр охидод туслах үүрэгтэй гэж үзээд өөрийн нэрийн өмнөөс амьдрал нь хамгийн хүндрэлтэй Хуан Жинмэйг тэтгэн тусалжээ.

     13 жилийн дараа Хуан Жинмэй тэтгэлэг үзүүлсэн ноён Ли Жигуантай дахин уулзахдаа, намайг "цоморлог төлөвлөгөө"-нд хамруулсан тэр мөчөөс эхэлж миний хувь заяанд өөрчлөлт гарсан. Энэ төлөвлөгөөний ачаар би дээд боловсрол олох боломжтой болж, мэдлэг эзэмшиж нийгэмтэй зохицож амьдрах чадвартай болсон гэж хэлж билээ.

     2000 онд Хуан Жинмэй шилдэг давуу амжилтаар багшийн сургуулийг дүүргэж, уулархаг нутагтаа очиж, бага сургуулийн дуу хөгжмийн багш болжээ. Тэр үед орон нутгийн сургуулийн дэд бүтэц тааруухан, наанадаж л цахилгаан гэрэл нэвтрээгүй байв. Тэрээр хүүхдүүдэд дуу хөгжим зааж, гадаад ертөнцийн сайн сайхан хөгжил дэвшлийг ярьж, өөрийн өсөж хүмүүжиж ирсэн тухайгаа ярьж, аливаа хүн ном бичиг сурахад өөрийн зүтгэл тэмцэл юу юунаас илүү хэрэгтэй, ирээдүйгээ өөрөө л шийдэх хэрэгтэй гэж сургадаг байна.

     Энэ жил 28 настай Хуан Жинмэй Рүншүй мэргэжлийн боловсролын төвийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байна. "Орон нутгийн олон хүүхэд дөнгөж л дунд сургуулиа дүүргэж, дахин цааш суралцах боломжгүй тул тэд зарим хэрэглээний мэргэжил эзэмших шаардлагатай байдаг. Манай энд төгссөн сурагч орон нутагтаа эргэж ирээд цэцэрлэгийн багш болж болно" гэж тэр ярьж байлаа. "Мэдлэг хувь заяаг өөрчилнө" гэдэг үнэн ёсыг санаж яваарай гэж сурагчдаа хэлж ярьж, олон хүнд нөлөөлөхийг Хуан Жинмэй бүсгүй хүсэж байна.

     Эдүгээ Хятад улсад түүнтэй адил 1 сая 800 мянга гаруй хүн "цоморлог төлөвлөгөө"-ний ач тусыг хүртжээ. Уг төлөвлөгөө 1989 оноос эхэлж хэрэгжсэнээс хойш нийт 800 гаруй сая юаний хандивын мөнгө цуглуулж, 800 гаруй цоморлог сургууль байгуулсан байна. \Урангоо орчуулж бэлтгэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе