|
|
||
Дундад Монгол Орос 3 улсын хамтарсан Монгол түмний үндэсний хувцасны түүх, соёл, загварыг дэлхий нийтэд сурталчлан хөгжүүлэх зорилгоор түүхийн хувцас засал, энгийн монгол засал, орчин үеийн монгол хувцас засал гэх ангиллаар зохион байгуулж буй Монгол туургатны үндэсний хувцасны загварын наадам 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсын Дорнод аймгийн Дорнод Бөхийн Өргөөнд болж, манай Дундад улсын Хөлөнбуйр хотын ШББХ-ны "Барга Хувцасны Нийгэмлэг"-ээс 12 загварчидтайгаа 18 төрлийн үндэстний хувцас заслаар оролцож, гурван улсын Монгол түмний үндэсний хувцасны түүх, соёл, загварыг дэлхий нийтэд сурталчлан ухуулж чадав. Үүнд Дундад улсын Хөлөнбуйр хотын ШББХ-ны Саран багшид Монгол туургатны хувцас заслын шилдэг дагуулагч хөгжүүлэгч үнэмлэх олгож, Баянжаргал эрэгтэй үндэстний уламжлалт хувцасны тэргүүн шагналыг хүртэж ганзага дүүрэн буцсан юм.
Монгол үндэсний хувцасны түүх соёл загвар үзүүлбэр
Дундад, Монгол, Орос гурван улсын хувцас загвар үзүүлбэрийн хянагч нар. Зүүнээсээ хоёрдах нь Дундад улсын Хөлөнбуйр хотын ШББХ-ны соёлын ордоны багш Саран
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |