|
|
||
Баян-хорвоо рестораныг Бээжингийн Фэнтай дүүргийн Ваньфэн зам дахь "Орон нутгийн онцлогтой идээн удааны гудамж"-д байгуулжээ. Энэ гудамж нь хойшид улмаар хөл хөдөлгөөн ихсэж, хөгжин нэмэгдэх ирээдүйтэй бүс гэж хэлцгээж байна. Гол зам дагуу барьсан Баян-хорвоо рестораны барилгыг нэлээд онцлог бүхий зураг дизайнаар бүтээсэн нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татдаг байна.
Баян-хорвоо рестораны гадар үзэмж, доторх өөрөө өнцөг болгоныг монгол үндэстний уламжлалт соёлын агуулгатайгаар янзлан чимсэн нь өвөрмөц гэдгээ харуулжээ. Энд Монгол үндэстний уламжлалт хээ угалз, түүхэн сэдэвт уран зургийн бүтээл, хадны зураг гэх мэтийн уламжлалт соёл түүхийн зүйл энд тэндгүй ажиглагддаг байна. Зочдыг хүлээж авах том тэнхимд нь 300 гаруй суудалтай бөгөөд байгалийн одон мичид, үүл сар, түүнчлэн Өвөр Монголын олон аймаг, хотуудын нэрээр олон тасалга өрөөнүүдээ нэрийджээ.
Рестораны хамгийн онцлох зүйл нь даруй үндэстний онцлогтой идээн ундаа юм. Өвөр Монголчуудын эдэлж хэрэглэдэг уламжлалт цагаан идээ, цай ундаа, хуушуур бууз, үхэр хонины махтай зууш, хуурга, шарсан буюу жигнэсэн зууш гэх мэтийн олон төрөл зүйлийн хэрэглээг бүрдүүлжээ. Мөн олон газар нутаг, олон орны зочин гийчинд зориулан бусад үнэр амттай хоолны төрлийг бас бэлтгэжээ.
Ресторанд урлагийн баг, уран бүтээлчид ажиллаж, ирсэн хүмүүст үндэстний дуу хуур, хөгжим бүжиг зэрэг соёлын агуулгатай тоглолт үзүүлдэг байна. Ингэснээр тус ресторан нь зөвхөн идээн удааны соёл төдийгүй үндэстний өвөрмөц зан заншил, түүх, урлаг соёл, уламжлалт эдлэл хэрэглээ зэрэг соёлын өргөн агуулгыг нэгтгэн танилцуулж, зах зээлд нэн их өрсөлдөх хүчинтэй байхаар зорилт болгож байгаа юм байна.
Баян-хорвоо рестораны төв ресторан нь Өвөр Монголын Хөххотод байдаг юм. Өвөр Монголын үндэстний идээ удааны ресторан дотор хамгийн томд нь тооцогддог бөгөөд энэ удаа Бээжинд ажиллуулж эхэлсэн салбар ресторан нь дөрвөн давхар, нийт 80 сая юаний хөрөнгө оруулжээ.\Анар, Уртнасан мэдээлэв.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |