• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон нийтийн харилцаан дахь эмэгтэйчүүдийн үйл хөдлөл

CRI       (GMT+08:00) 2013-11-14 17:27:09

      Алхах

     Алхаж гишгэх нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татах биеийн хөдөлгөөн юм, мөн нэг хүний сүр жавхаа байдал төлвийг харуулдаг. Алхахдаа толгой тэргүүнээ өргөн, цээжээ тэнийлгэн, эгц урагшаа харж, хоёр гараа буулган алгаа дотогш харуулан урагш хойшоо сажлуулан алхана. Алхмаа хэмжээтэй байлгаж, хэт хол алхах ёсгүй. Өндөр өсгийтэй гуталтай бол хөнгөн алхаж өсгийгөө өргөс гэж дуу гаргалгүй алхвал гоолиг бие төрхөө харуулж чадна. Яарч яваа бол хурдан алхаж болно, харин хурдан гүйж болохгүй. Хэрэв газраас юм авах гэж байгаа бол шууд толгой бөхийн шүүрэн авч болохгүй, харин оцойж суун, хажуулдаж юм авбал зохистой юм.
       Зогсох

      Зогсохдоо эмэгтэйчүүд бие, толгой, хоёр мөрөө хазайлгаж, хана болон бусад зүйлийг түшиж, байн байн биеэ хөдөлгөж болохгүй. Хоёр хөлөө солбих буюу их алцайлган, хөлөө хөдөлгөн дуу гаргаад байж болохгүй. Босож зогсохдоо хоёр гараараа өрцөө тэврэх буюу гараа халаасандаа хийхийг хориглоно.
Бие барьсан өмд өмсөж зогсох үедээ, хоёр хөлийн өсгийгөө нийлүүлэн, англи хэлний "Y" болон "V" үсгийн хэлбэртэй болговол улам гоолиг харагдах болно. Урт банзалтай зогсох үедээ, хоёр хөлөө жаахан салгаж зогсвол зүгээр. Хүнтэй ярилцаж зогсох үедээ хоёр гараа буулган эсвэл гараа өмнөө барьж зогсон, хүнээс 1 метрийн зайд байвал хамгийн тохиромжтой. Хэтэрхий ойр буюу хэт хол зогсвол нөгөө хүнд тааламжтай санагдахгүй.

      Суух

      Суухаасаа өмнө банзлаа тэгшлэх хэрэгтэй. Суусны дараа нуруугаа тэгшилж, урагшаа бага зэрэг тонгойж, хоёр өвдөг хоёр хөлөө нийлүүлэн (хэтэрхий хумьбал бусдад биеэ барьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ), тэгшхэн юм уу бага зэрэг хойш байлгаж, хоёр хөлөө мурийлган алцайх юм уу зөрүүлж үл болно, хоёр хөлийн хоорондын зайг хэт ихэсгэж болохгүй(нийгмийн байр суурь өндөр эмэгтэй ч ийм байх ёстой). Хоёр гараа баруун юм уу зүүн өвдөг дээрээ давхарлан тавьж, бас хоёр гараа буйдангийн хоёр бариул дээр тавьж болох юм. Буйдан дээр суухдаа, түүний урд талын 2|3 хувийг эзлэн сууж, буйдангийн ар талыг түшиж болохгүй.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе