• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Толгой өргөх, толгой бөхийх

CRI       (GMT+08:00) 2013-11-14 17:28:12

     Цагдаагийн тал дээрмийн бүлгийг устгажээ. Би уг дээрмийн толгойлогчийг сурвалжиллаа. "Чи ямар хүмүүсийг байнга дээрэмддэг вэ?" гэж асуулаа.

    "Замаар явахдаа толгой бөхийж, намайг хараад айж мэгдсэн хүнийг дээрэмдэхэд хялбархан байдаг" гэж тэрээр хэллээ.

     "Чамайг хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд олон удаа дээрэм хийсэн гээд байх юм, чи айгаагүй юу ?"

     "Айх аа? Хэдийгээр хүн олон ч гэсэн, бүгд үзэгч ш дээ, чи бас айх уу? "

     "Хэрэв хэн нэгэн чамайг хоригловол, чи айх уу?"

     "Тэр хүн толгойгоо өргөөд надтай үг сольж чадах эсэхээс шалтгаална."

      Би нэг ёсыг ойлгож авлаа. Дэлхий ертөнц бол зөрчилтэй нэгэн цогц юм. Сайн хүн толгой бөхийж байвал, муу хүн харин толгой өргөж байдаг. Сайн санаа толгой гудайлгах аваас муу хорон санаа харин толгойгоо гэдийлгэж байдаг. Эр зориг толгой бөхийж байвал, айдас хүйдэс толгой өргөж байдаг, шударга ёс толгой бөхийж байвал, харгис хүйтэн толгой өргөж байдаг......

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе