|
|
||
Орц:
үхрийн хавирга
улаан лооль
бөөрөнхий сонгино
төмс
ногоон сонгино
цагаан гаа
нимбэг
давс
амтлагч спирт
Дараалал
1.үхрийн махаа хэрчиж, амтлагч спирт, ногоон сонгино, цагаан гаа хийж, усанд чанана
2.улаан лоолио хэрчиж, төмсөө хэрчиж, бөөрөнхий сонгиноо хэрчинэ
3.давстай усаар нимбэгийн гадар хальсыг угааж, хоёр үзүүрийг нь хэрчиж хаян, хутгаар хальсыг нь авна.
4.хутгаар доторх цагаан хальсыг үлдээлгүй авч хаяна
5.нимбэгийн хальсыг нарийн нарийн хэрчинэ
6.нимбэгийн гол хэсгийг хэрчиж, цагаан хальсыг нь арилгана
7.усанд чанасан үхрийн махаа угааж цэвэрлэнэ
8.шөлний тогоонд ус буцалгаж, хуурга хийдэг тогоонд хэсэг бөөрөнхий сонгиноо хуурна
9.улаан лоолио хийж хуурна
10.улаан лоолио уустал хуурна
11.тогоон дахь ус буцалсны дараа чанасан махаа хийж, ууссан улаан лооль, хэрчиж тавьсан хүнсний ногоо, нимбэгийн хальс болон нимбэгээ хийнэ
12.ширүүн галаар буцалгасны дараа, намжуун галаар болгоно
13.давс амтлагчаа хийж, тогооноос гаргана
Бяцхан зөвлөмж
Мах чанахдаа нимбэг, долоогоно, улаан лооль зэрэг хүчиллэг жимс хийвэл, махыг түргэн болгож, идэхэд амттай байдаг.
Нимбэгийн хоёр дахь хальсыг үлдээлгүй авч хаян, шөл хүчтэй болохоос сэргийлэх хэрэгтэй.
Иймэрхүү шөл хийхэд хүнсний ногоог хэт чанахаас санаа зовох хэрэггүй бөгөөд ийм л амт шимттэй байлгах гэсэн юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |