• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"ИДЭХ" бол хятад хүний амьдралын хамгийн чухал соёл

CRI       (GMT+08:00) 2013-11-28 17:03:07

     "Би KPMG олон улсын компаний ажилтан, Канад улсад амьдардаг жирийн л нэг хятад хүн. Өглөө бүр эртлэн босч ажилдаа яарна. Орой нь гэртээ харьж ирээд, жаахан ногоо цагаа хуурч, хоолны ширээний ард гэрийнхэнтэйгээ яриа дэлгэн сууна. Дараа нь тив алгасан ах дүүтэйгээ утсаар ярина. Хамгийн эхлээд хэлдэг үг бол "Хоолоо идсэн үү?". Амралтын өдрөөр найз нөхөдтэйгөө уулзахаар хятад хороолол хуу явна. Тэнд очоод бас "Хоол"-нд орно" Энэ бол Канадад амьдардаг хятад цагаач эмэгтэй Жангийн яриа. Магадгүй энэ бол гадаадад амьдардаг хятад хүмүүсийн амьдралын нийтлэг зураглал юм.

      Хятад хүмүүсийн амьдралын соёлд "Идэх" нь зөвхөн хоол идэхийн төдий утгатай биш.

      Хоол ундны соёл бол хятадын уламжлалт соёлын салшгүй чухал хэсэг юм. "Ли Жи, Ли Юнь" хэмээх эртний зохиолд "Хүний амьдрал хоёр зүйлийн соёлоос салж үл чадна. Тэр нь хоол унд хийгээд эр эмийн ёсон юм" хэмээн тэмдэглэсэн байдаг. "Их сэтгэгч Мэнз" зохиолд ч "Хоол хүнс, билэг жаргал" хэмээх сонгодог хэллэг буй. Хоол идэх нь ертөнцийн амьтай бүгдийн төрөлхийн зөн совин, зуршил бөгөөд амьдралын хөг хэмнэл юм. Бай И, Шу Чи нарын "Өлбөрч үхсэн ч Жөү улсын хүнсийг хэрэглэхгүй" хэмээсэн үлгэр нь нэр хүнд, зориг тэвчээрийг харуулжээ. Су Дунпо яруу найрагтаа "Өдөр бүр личийгийн жимсгэнээс 300 ширхэг идээрэй" гэсэн нь бидэнд тайван эгэл байхыг сануулсан шиг. Хоол унднаас хүний амьдралын бүх зүйл улбаалдаг билээ.

      Хэдэн мянган жилийн түүхтэй тариалангийн соёл иргэншил Хятад үндэстэнд "Байгальд түшиглэн хоол олж идэх" ухамсрыг буй болгосон гэж зарим хүн ярьдаг. Байгалийн хатуу шалгарал дунд оршин тогтнохын тулд хүн гэгч амьтан "цадталаа идэх мөртлөө бас сайныг идэх" гэсэн амьдралын хүсэлтэй болжээ. "Идэх" гэдгийг зарим талаар "Хүний амьжиргаа"-тай адилтган ойлгож болох юм. Дэлхий нийтээрээ амьдралын ижилхэн дадал зуршилд нэгдэх хандлагатай болж байгаа энэ цаг үед хятад хүмүүс харин Хятад болон барууны соёлын хооронд "өөрийнх" ба "бусдынх" гэсэн ялаа байдгийг тод мэдэрч эхэлсэн билээ. "Идэх" соёлд хамаг оюун санаа, хүсэл найдвараа тавьдаг үндэстэн дэлхийд өөр хаана ч үгүй болов уу гэмээр санагддаг.

       Хятад хүний хоол ундны соёл нь хэдэн мянган жилийн туршид ерөөс тасалдалгүй энэ цагт ирсэн билээ. Хятад хүний соёл, амьдралын үнэт зүйлс хятад үндэстэн үүсч бий болсон цагаас өнөөг хүртэлх олон мянган жилийг туулахдаа түүхийн болон цаг үеийн шалгарлаар олон талын өөрчлөлт хувирлыг олсон боловч гагцхүү хятад хүний хоолны соёл хамгийн их дархлаатай тул уг хэвээрээ хадгалагдан үлдсэн мэт. Янь Гэлин, Хун Ин зэрэг шинэ үеийн цагаач зохиолчдын бүтээлүүдэд "Өлсгөгчид"-ийн тухай дүрсэлсэн байдаг. Тэд нарын хоол хүнсний тухай ханашгүй эрэлхийлэл, өлөн бодол зэрэг нь зарим талаараа "Бах нь ханаж баяртай алхах" амьдралын үзэл ойлголтыг харуулсан байдаг. Түүнчлэн "Идэх" нь орчин үеийн хүмүүсийн харилцах, ярьж суух арга хэлбэр нь болчхоод байна.
Хоолны ширээ бол хятад хүмүүсийн хувьд харилцааны чухал талбар. Алдарт кино найруулагч Ли Аний бүтээсэн "Хоол унд, эр эм" нэртэй кинонд өгүүлдэг түүх их сонирхолтой. Кинонд нэгэн эцэг гарах бөгөөд тэрбээр Юаньшань рестораны ахлах тогооч, тун ч завгүй нэгэн. Бага охинтойгоо хоолны ширээний ард ярьж суух нь түүний өдөр тутмын их ажлынх дундуурх ганцхан чөлөөтэй цаг бөгөөд амьдралынх нь хамгийн утга учиртай үе байв. Нас жил ахихын хэрээр аавынх нь гарын эрдэм муудаж, тэр гэр бүлийн амьдрал ч илт өөрчлөгддөг. Уг кинонд хоолны соёл, хоолны хэрэглээ гэр бүлийн амьдралд шууд нөлөөлдгийг харуулжээ.

       Хятад хүн бүр "ээжийн гарын хоол" гэж ярих дуртай байдаг шиг хүний ой санамжинд хоолны соёл, хоолны амттай холбоотой олон дурсамж үлдсэн байдаг билээ. Үүнийг зөвхөн тэр нэг үеийн хүмүүсийн сэтгэлд л илүү гүн үлдсэн эргэцүүлэл гэж хэлэхэд зохимжгүй байх, үнэндээ энэ нь нэн холын зүйлийг эргэн санагдуулдаг. Хоол, хүн болгоны сэтгэлийн гүнд ижилсэн дассан зүйл. Зарим үед хүний өөрийн бие болон гэр бүл, түүнчлэн өсөж төрсөн нутгийн соёлыг санагдуулах "хайр"-ын сэжим болдог.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе