• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нарны хамгаалалттай шинэ төрлийн тос арьсны хорт хавдраас сэргийлнэ

CRI       (GMT+08:00) 2013-12-06 10:11:42

      Саяхан Английн эрдэмтэд нарны хэт улаан туяанаас хамгаалах шинэ төрлийн бүтээгдэхүүн судлан гаргаж авчээ. Энэхүү бүтээгдэхүүн нь суурин эст хорт хавдар, хавтгай эст хорт хавдар, меланома зэрэг арьсны хамгийн түгээмэл 3 төрлийн хорт хавдраас үр дүнтэй сэргийлдэг болохыг туршилтаар баталжээ. Шинэ бэлдмэл нь мөн арьсны нөхөн сэргээлтийн чухал элемент болох P53 генийг хамгаалах онцгой үйлчилгээтэй. P53 гени нь хавдрын эсийг дарангуйлахаас гадна наранд түлэгдсэн арьсны нөхөн төлжилтөд маш идэвхтэй үйлчилгээ үзүүлдэг юм.

      Английн Bath их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Кларид Пурсандe хэлэхдээ, "Арьсны хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй нарны хамгаалалтын бүтээгдэхүүн зах зээл дээр өнөөг хүртэл нэвтрээгүй байна. Тиймээс хүмүүсийн хэрэглэдэг нарны хамгаалалттай жирийн тос, лошионууд арьсыг бүрэн хамгаалж чаддаггүй. Бидний гаргаж аваад байгаа шинэ бүтээгдэхүүн бол эсийн түвшинд үйлчилдэг маш нарийн технологиор бүтсэн юм" гэсэн юм.

      Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхий дээр жил тутам 2-3 сая хүн арьсны хоргүй хавдраар өвчилж байгаа бол арьсны хортой хавдраар жил тутам 132000 хүн өвчилж байна гэсэн тооцоо гарчээ. Эрдэмтдийн бүтээсэн энэхүү шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарах юм бол дээрх тоог тодорхой хэмжээнд бууруулж чадах юм. /Орчуулсан: Э.Эрдэнэсувд/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе