• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Эрх чөлөөний дуудлага" далайн хөвөгч хотын зураг төслийг танилцууллаа

CRI       (GMT+08:00) 2013-12-06 10:15:35

      Америкийн Флорида мужийн "Эрх чөлөөт хөлөг онгоц" олон улсын компани "Эрх чөлөөний дуудлага" нэртэй далай дээр хөвөгч хотын зураг төслийг гүйцэтгэж, олон нийтэд танилцуулжээ. Далайд хөвөгч энэ хот дэлхийг тойрон аялах юм.

      Уг хотыг 50 мянган хүн багтаах хүчин чадалтай, сургууль, эмнэлэг, парк, онгоцны буудал гээд бүх төрлийн үйлчилгээ, нарийн дэд бүтэцтэй байхаар төлөвлөжээ. "Эрх чөлөөний дуудлага" далайд хөвөгч хот 1372 м урт, 229 м өргөн, 107 м өндөр байх ба энэ хэмжээгээрээ дэлхийд хамгийн томд тооцогддог "Хатан хаан хоёрдугаар Мари" хөлөг онгоцноос 4 дахин том юм. Энэ хотыг бүтээн байгуулахад 10 тэрбум ам доллар хэрэгцээтэй болно. Хот боссоны дараа 2,7 сая тонн жинтэй байх ба 2 жил тутам нэг удаа дэлхийг бүтэн тойрно. Цахилгааны гол эх үүсвэр нь нарны эрчим хүч болон далайн түрлэгийн эрчим хүч ажээ.

      Энэ хотод 20 мянган далайчин, 50 мянган байнгын оршин суугч ажиллаж амьдрах ба өдөрт 30 мянган аялагчийг хүлээн авах юм. Дэлхийг тойрогч далайн хөвөгч хотын аялалын маршрут нь Америкийн зүүн эргээр дамжин Атлантын далайгаар Европт хүрч, тэндээсээ Италиар дайрч Африк руу, Австралиас хойд чиглэлд Ази руу, эцэст нь Америкийн баруун эрэг рүү буцаж, Өмнөд Америкт хүрэх юм. /Орчуулсан: Э.Эрдэнэсувд/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе