• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дуучин, Жүжигчин Мө Вэньвэй болон түүний амьдрал, уран бүтээл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-10 15:38:07

  

      Сайн байцгана уу, эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн "Хятадын дуу хөгжим" нэвтрүүлгийн шинэ ээлжит дугаар та бүхэндээ мэнд айлтгаж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын Хонгконгийн алдарт дуучин, Жүжичгийн Мө Вэньвэй болон түүний амьдрал уран бүтээлээс танилцуулхаар бэлтэглээ. Ингээд юуны өмнө та бүхэндэээ түүний дуулсан нэгэн сайхан дууг нь сонсогё.

     Сонсогч та бүхний хүлээн авч сонссон дуу бол дуучин, жүжигчин Мө Вэньвэйгийн "you can" хэмээх цомогт нь багтсан "阴天"боюу "Бүрхэг өдөр"хэмээх сайхан дуу байна.

  

      За Одоо сонсогч та бүхэндээ дуучин, жүжигчин Мө Вэньвэйгийн талаар товч танилцуулъя. Тэрээр Хонгконгод төрсөн. 167cm өндөр, 45 кг жинтэй. Аав ээж ахынхаа хамтаар амьдардаг. Бүжгийн Спортод маш их сонихолтой бөгөөд байнга хичээллэдэг юм байна. Бүжиг бол ямар ч хүний биеэ зөв авч явах болоод жингээ хэвийн хэмжээнд барихад маш хэрэгтэй зүйл гэж үздэг юм байна. За тэгэхээр сонсогч та бүхэндээ дуучин, жүжигчин Мө Вэньвэйгийн дуулсан бас нэгэн сайхан дууг хүргье. Энэхүү дуу бол түүний "忽然之间" боюу "Хоромхон зуур" хэмээх цомогт нь багтсан "电台情歌" боюу "Радиогийн хайрын дуу" хэмээх нэртэй дуу байна, Хүлээн авч сонсоцгооно уу.  

  

      Сайхан дуу байлаа. За ингээд дуучиныхаа талаарх сэдэвтээ эргэж оръё. Дуучин Мө Вэньвэй маань бага байхын үеэсээ маш сэргэлэн цовоо, сурлага сайтай хүүхэд байсан байна, тийм ч учраас аав ээж болон багш нар нь түүнийг эмч, эсвэл сайн хуульч болох байх хэмээн боддог байсан байна. Гэсэн хэдий ч тэрээр бага байхагаас дуу хөгжимд дуртай байсан ба хэзээ нэгэн цагт нэр хүндтэй дуучин болох юмсан хэмээн далдхан бодож мөрөөдөж явдаг байсан байна. Тэрээр дунд сургуулиа төгсөөд Англи улсад очиж суралцсан байна. За тэгэхэд тэрээр Англи, Франц, итали хэлээр маш сайн ярьдаг, ямар ч бүжгийг маш сайн бүжиглэдэг байсан учраас сургуульдаа үнэхээр шилдэг оюутны тоонд багтдаг байсан байна. За тэгэхээр сонсогч та бүхэндээ түүний дуулсан бас нэгэн сайхан хайрын дууг хүргье. Энэхүү дуу бол түүний "如果没有你" боюу "Хэрвээ чи минь байгаагүй юм бол" гэдэг цомогт нь багтсан цомогтойгоо ижил нэртэй сайхан дуу байна.  

  

     Дуучин Мө Вэнвэй маань Англи улсад сурлага дуусаж Хонгконгдоо эргэж ирсэний дараа багын мөрөөдлөө биелүүлэхээр нэгэн хөгжмийн компанийн гэрээт дуучин болсон бөгөөд удалгүй мөн кино урлагт ч гэсэн хүч сорьж эхлэсэн байна. Дуу хөгжимийн амьдрал эхэн үедээ түүний бодож байсан шиг амар хялбар байсангүй, учир нь анхны болон хоёр дох гаргасан цомгууд нь хэдхэн мянган хувь борлогдож түүнд огт амжилт авчраагүй байна. Гэсэн хэдий ч Мө Вэньвэйгийн хувьд, үүнээс огтхон ч шантарсангүй, харин ч эсрэгээрээ илүү сайн уран бүтээлүүд хийж хажуугаар нь маш олон кинонд гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээж байсан байна. Тэрээр одоог хүртэл нийтдээ 20 гаран ширхэг хөгжмийн цомог, 30 гаран кинонд тоглосон, тийм ч учраас хөгжим, кино урлагийн тавцанд олны хүндэтгэлийг хүлээсэн од болж чадсан байна. За үүний зэрэгцээ тэрээр маш олон реклам сурталчилгаанд тоглодог, олон олон нэртэй фирмүүдийн өнгө төрхийг тодорхойлдог ийм бүсгүй байгаа. Одоо сонсогч та бүхэндээ дуучныхаа "you can" хэмээх цомогт нь багтсан "广岛之恋" хэмээх сайхан дууг нь сонсогё.  

  

      Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа, сая та бүхэнд Хятадын Хонгконгийн алдарт дуучин, жүжигчин Мө Вэньвэй болон түүний амьдрал уран бүтээлээс нь төхөм танилцуулла. Дараачийн нэвтрүүлэг хүртэл төр баяртай.  /Хүчит редакторлон бичив/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе