• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ше Тинфэн болон түүний амьдрал уран бүтээл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-10 15:41:32

  

     Дуучин, жүжигчин Ше Тинфэнгийн дуучин болсон түүхийг ярихын тулд эхлээд түүний бага насны талаар ярих хэрэгтэй болох байхаа. Ше Тинфэн ньХонгконгийн алдартай урлагийн гэр бүлээс гаралтай юм байна.Түүнийг наймхан настай байхад тэдний гэр бүл Канадад амьдрах болсон учраас түүний бага нас Канад, Америк улсуудад өнгөрсөн байна. Бага байхын сургуульд сурах тийм ч дуртай биш, хичээлдээ сайнгүй, харин дуу бүжигт илүү дур сонирхолтой хүүхэд байсан байна. Тийм ч учраас тэрээр арван зургаан настай байхдаа суралцаж байсан сургуулиа орхин Японы Токио хотод очин урлагийн сургуульд суралцаж эхлэсэн бөгөөд мэргэжлийн дуучин жүжигчин болхоор сэтгэд шулуудсан байна. Одоо сонсогч тэ бүхэндээ түүний дуулсан бас нэгэн сайхан дууг хүргье, энэхүү дуу бол түүний "释放" боюу "Чөлөөлөх" хэмээх цомогт нь багтсан "勇者之歌" боюу "Эр баатрын дуу" хэмээх сайхан дуу байна.  

  

     Японд суралцаад удалгүй тэрээр нэгэн дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсанаар анхны бие даасан хөгжмийн цомгоо 1997 онд "My Attitude" нэртэйгээр гаргасан бөгөөд энэхүү цомог нь маш амжилттай болж чадсан бөгөөд сонсогчидын таашаалд маш их нийцсэн байна. Анхны цомгийнх нь дуулиан намжаагүй байхад буюу 1998 онд тэрээр "古惑仔之少年激斗篇" хэмээх кинонд тоглосоноор Хонгконгийн кино урлагийн тавцанд нэр хүнд нь цууоиатаж, энэхүү кинонд тоглосон дүрээрээ 36 дахь удаагийн Хонгконгийн кино наадмаас шилдэг шинэ залуу жүжигчин хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. Одоо сонсогч та бүхэндээ Дуучныхаа "viva" хэмээх цомогт нь багтсан "活着viva" нэртэй нэгэн сайхан дууг нь хүргье. Та бүхэнд таалагдана гэдэг итгэлтэй байна.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе