|
|
||
Сайн байцгана уу, эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятаыдн сүүлийн үед цолгорон гарсан шинэ залуу дуучин Сүнь И-жин болон түүний уран бүтээлийнхэн талаар танилцуулхаар бэлтэглээ.
2006 онд өөрийгөө "Чан Э гүнж(嫦娥公主)" хэмээн нэрлэсэн нэгэн бүсгүй өөрийн үзэсгэлэн гоо цогцолсон зурагнуудаа интернетед тавьж, түүгээр зогсохгүй интернетийн олон олон хэлэлцүүлэгт оролцож өөрийн үзэл бодол, санаа сэтгэгдэлээ бичиж эхлэсэн нь интернет хэрэглэгчидийн дунд маш их шуугиан тарьж, олон хүмүүсийн сонирхолыг татаж богинохон хугацаанд интернет од болж чадсан байна. За, энэхүү бүсгүй маань зөвхөн хүний харц булаам гоё сайхан гадаад байдал, уран яруу үг хэллэгээс гадна маш уянгалаг сайхан хоолойгоороо олны анхаарлыг татаж эхлэсэн байна. Тэрээр Ван Фэй, Сүнь Юаньзи хэмээх дуучдын дуунуудыг өөрийн өнгө аясаар дуулж, интернэтэд тавьсан нь зөвхөн интернет хэрэглэгчидийн төдийгүй хөгжмийн компаниудын сонирхолыг татаж, улмаар нэгэн хөгжмийн компанийн гэрээт дуучин болсон байна.Энэ оны 1-р сард анхны хөжмийн цомгоо "Чан Э гүнж(嫦娥公主)" хэмээх нэртэйгээр гаргасан байна.
Дөнгөж сая сонсогч та бүхний хүлээн авч сонссон энэхүү дуу бол Чан Э гүнж(嫦娥公主) боюу дуучин Сүнь И-жингийн анхны цомгийнх нь гол дуу болох "Чан Э гүнж(嫦娥公主)" хэмээх сайхан дуу байлаа. Энэхүү дуу бол маш сонгодог хэлбэрийн хүний сэтгэл хөдөлгөм ая хэмнэлтэй ийм дуу байгаа. Энэхүү дуунд ганцаардаж шаналсан хүний сэтгэлийн гансралыг шөнийн тэнгэрт уйтгарлан байх өнчин сартай зүйрлэн дуулдаг байгаа. Та бүхэнд маань таалагдсан байхаа гэж бодож байна.
Дуучин Сүнь И-жин нь зөвхөн гоо үзэсгэлэн бүрдсэн царай төрхөөс гадна гэр бүлийн хүмүүжил төлөвшил болоод боловсрол мэдлэгийн хувьд ч мөн олноос оройлсон ийм бүсгүй байгаа. За түүний уянгалаг сайхан хоолойных нь тухай мөн олон зүйлийг нуршин ярих шаардлагагүй байхаа. Одоо сонсогч та бүхэндээ түүний цомгийнх нь хоёр дох гол дуу болох "如果我会功夫" боюу "Хэрвээ би Күн Фү эрдэмтэй бол" хэмээх сайхан дууг нь хүргье.
Одоо сонсогч та бүхэндээ танилцуулах дараагийн дуучин бол Хятдын залуу од Жян Личи(江俐奇) байгаа юмаа.Тэрээр 2006 оны 10-р сард хоёр дох бие даасан хөгжмийн цомгоо "谁不会流泪" боюу "Хэн хүн уйлж чадахгүй бэ" нэртэйгээр гаргасан байгаа.Энэхүү цомогтоо зөөлөн хэмнэлтэй уянгын дуунуудыг түлхүү оруулсан нь анхны цомогтойгоо харьцуулхад илүү их ахицтай амжилттай цомог болж чадсан байна. Цомгийнх нь гол дуу болох "谁不会流泪" боюу "Хэн хүн уйлж чадахгүй бэ" хэмээх дуу нь хүний сэтгэл догдлуулам залуу хүмүүсийн хайл дурлалын ээдрээтэй асуудлуудын тухай маш өвөрмөцөөр сэтгэж дуулсан дуу байнаа. Одоо сонсогч та бүхэндээ энэхүү дууг нь хүргье.
Хүчит:Дуучин Жян Личигийн энэхүү цомгийн нь бас нэг гол дуу бол "桅子花" хэмээх сайхан дуу байгаа.Энэхүү дуу нь дөнгөж сая та бүхэндээ хүргэсэн дуунаас нилээн өөр хэмнэл аястай дуу байгаа. Дуучин маань зөвхөн дуунууддаа төдийгүй, дуугаа хэрхэн сонсогчиддоо хүргэж дуулах тал дээр илүү их анхаарсан нь маш их амжилттай болсон байна.Одоо ингээд сонсогч та бүхэндээ хүргэх дуу бол дуучны маань "桅子花" гэмээх дуу нь байгаа.
Сайхан дуу байлаа. Дуучин Жян Личи нь энэхүү хоёр дох цомогтоо анхны цомогтоо багтсан "我爱你不是因为你漂亮" боюу "Би чамд хайртай нь чиний гоо үзэсгэлэнд биш" хэмээх дууг шинэчилж дуулсан байна. Уг нь энэхүү дуу маань маш намуухан зөөлөн хэмнэл аятай дуу байсаныг өөрчилж хурдан хэмнэлтэй сонсоод аянд нь бүжиглэж болхоор болгон өөрчилж дуулсан байна, ингээд энэхүү дууг нь хамтдаа хүлээн авч сонсоцгооё.
Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа, энэ удаагийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөх боллоо, дараагийн нэвтрүүлгээр дахин уулзатлаа түр баяртай./Хүчит орчуулж редакторлов/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |