• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын тамирчид Азийн Паралимпд

CRI       (GMT+08:00) 2010-12-12 18:04:06


       2010 оны 12-р сарын 12-19 ны хооронд БНХАУ-ын Гуань-Жоу хотод Азийн Паралимп болж байна. Энэхүү олимпд Монгол улс зургаан төрөлд оролцох юм. Хөнгөн атлетик, Байт харваа, Буудлага, Суугаа волейбол, Пауэр лифтинг буюу хүндийн өргөлт, Жүдо гэсэн төрлүүдэд өрсөлдөнө. Сонирхуулахад энэ удаагийн паралимпд ”Бээжин-2008" паралимпийн наадмын аварга, мөн 2008 оны Монголын шилдгийн шилдэг тамирчин Дамбадондогийн Баатаржав (паралимп, байт харваа) ч ирсэн байна. Хувь заяаны эрхээр хөгжлийн бэрхшээлтэй болсон ч эрүүл саруул хүмүүсийн нэгэн адил спортын хүнд төрлүүдэд бахархам амжилт гаргасаар байгаа тамирчдыг сэтгэл зүрхнээсээ хүндэтгэн биширч байна. Мөн тэднээс суралцах зүйл маш их байгааг сэтгэлээсээ мэдэрсэн юм. Ингээд наадмын үеэр энэ удаагийн Азийн паралимпд Монголын багийг ахлан яваа Монголын паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Оюун-Баттай уулзаж, олон зүйлийг асууж ярилцсан юм. Одоо та бүхэн түүнтэй хийсэн тусгай сурвалжилгыг хүлээн авч сонсоно уу. Ярилцсан сэтгүүлч Ч. Гантөмөр.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе