|
|
||
Гуанжоу-2010 Азийн пара спортын наадмын үеэр гартаа зургийн аппарат барьчихсан, наадамд сэтгэлээрээ оролцож, баясан суугаа нэгэн зураглаачтай уулзсан юм. Хэдийгээр тэр үгээ тод хэлж чадахгүй, алхаж гишгэхдээ хүртэл тэвдэж байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүн ч гэсэн өөртэйгөө адилхан хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын уралдаан тэмцээнийг сонирхон, тэднийгээ хөгжөөн дэмжиж, бас зураг авч ажил ихтэй байлаа. Түүнийг Оргодол гэдэг. Тэрээр 2008 Бээжингийн пара олимпд сэтгүүлчээр ажиллаж байсан, мөн Монголдоо Тулга 5 студитэй, сонин хэвлэлтэй нэгэн юм. Ингэж бодохоор Оргодол гуай хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн маш хөдөлмөрч, амьдралтай хайртай нь илт болох юм. Тэрээр наадмын талаар маш өндөр сэтгэгдэлтэй байсан юм. Одоо түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч сонсон уу . Ярилцсан сэтгүүлч Ч. Гантөмөр.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |