|
|
||
Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас зохион байгуулсан "БНХАУ-д суралцагч монгол оюутан, сурагчдын зөвлөлгөөн-2011" арга хэмжээн дээр оюутны төлөөлөгчид суралцаж буй сургууль, мэргэжил, суралцах нөхцөлөө танилцуулж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах, Хятадын хөгжлийг эх орондоо ашигтайгаар тусган авах боломж, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх талаар тодорхой санал бүхий илтгэлүүд тавилаа. Түүнчлэн оюутнуудын мэдээллийн санг бүрдүүлэх, иргэний шинэчилсэн бүртгэл гаргах ажилд нийт оюутнууд идэвх зүтгэлтэй оролцоно гэдгээ илэрхийлжээ. БНХАУ дахь Монгол оюутны холбооны тэргүүн Г. Ган-Эрдэнэ Хятадын ОУР-д өгсөн ярилцлагадаа Монгол оюутны холбооны үйл ажиллагааны талаар танилцуулж, Хятадад суралцаж байгаа монгол оюутнуудын давуу тал, боломж, тулгамдаж буй асуудлын талаар ярилаа. Та дээрх бичлэгээс дэлгэрэнгүй хүлээн авч сонсоно уу.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |