![]( /mmsource/images/2011/04/22/listen_black.gif)
2011 оны 3-р сарын 19-ний өдөр Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас "БНХАУ-д суралцагч монгол оюутан, сурагчдын зөвлөлгөөн-2011"-ийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнд БНХАУ-ын 60 хотын 208 их дээд, дунд сургуулиудад суралцаж буй 6200 гаруй монгол оюутан, сурагчдыг төлөөлж Бээжин, Далянь, Наньжин, Харбин, Хөх хот, Тяньжин, Түнляо, Чанчүнь, Шанхай зэрэг хотоос 80 орчим оюутан оролцсон байна. Зөвлөлгөөнийг МУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц. Сүхбаатар нээж, оюутнуудын боловсрол, мэдлэг, ур чадварыг эрс дээшлүүлж, эх орныхоо хөгжилд дэвшил гаргах, залуусыг дэмжих, тэдний оюунлаг сэтгэхгүй, нийгмийн идэвхийг хөгжүүлэх уралдаан, тэмцээн, хэлэлцүүлэг зохион байгуулах, шилдэг оюутнуудыг шалгаруулах талаар үг хэлж, залуусыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлжээ. Ц. Сүхбаатар Хятадын ОУР-д өгсөн ярилцлагадаа, өнөөдрийн Монгол Хятад хоёр орны харилцаа, Хятад улсад суралцаж байгаа оюутнуудад үзүүлэх дэмжлэг, боломж, шаардлагын талаар өгүүллээ. Та бүхэн дээрх бичлэгээс дэлгэрэнгүйгээр нь хүлээн авч сонсоно уу.