|
|
||
20140821Chimedtseye.mp3
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-д айлчилж буй энэ билэгт өдөр бид МУ-ын нэрт Хятад судлаач, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, МУ дахь Күнзийн институтын Монголын талын захирал ноён М.Чимэдцэеэтэй Бээжин хотноо ярилцлаа.
Тэрээр хоёр орны өнөөгийн харилцааг "天时地利人和 " буюу "Тэнгэрийн цаг тохиол, газрын үр шим, хүний эе зохирол" хэмээх эртний Хятадын сургаал үгээр дүрсэлсэн бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний МУ дахь айлчлал хоёр орны харилцааны хөгжилд цаг, орон, боломж бүх талын хамгийн сайн тохиол бүрдсэнийг харуулж байна гэж онцолсон юм.
М.Чимэдцэеэ Күнзийн "Шүүмжлэл өгүүлэл", "Их суртахуй", "Сүнзийн дайтахуйн ухаан" зэрэг эртний Хятадын гүн ухааны, сэтгэлгээний сонгодог бүтээлүүдийг монголчлон орчуулсан нэртэй орчуулагч, хятад судлаач юм. Тэрээр Хятад Монголын дипломат харилцаа байгуулсны 65 жилийн ойг тохиолдуулан Хятадын нэрт эмэгтэй зохиолч Тиэ Нингийн бүтээлийг монгол хэл дээр орчуулан хэвлүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |