|
|
||
20140826Gombo001.mp3
|
Нутаг орны хөгжил дэвшлийг тухайн нутгийн залуусын өнгө төрх тодорхой хэмжээгээр харуулдаг билээ. Учир юун хэмээвээс тэд бол тэр нутгийн ирээдүй юм, мөн үндэстний уламжлалт соёл түүхээ өвлөн хадгалж, хөгжүүлж баяжуулж явах ёстой өсвөр үеийнхэн билээ. Дээд монгол буюу Хөхнуур мужид хоёр дахь удаагаа хөл тавих үедээ би тэр нутгийн монгол залууст сэтгэл татагдсан юм, тэд үнэхээр чөлөөтэй, эрч хүчтэй, цовоо цолгин байдаг юм. Энэ удаа Хөхнуур мужийн Хай Шигийн монгол төвд өөртөө засах жөүгийн 60 жилийн ойгоор сурвалжлага хийгээд явж байхад орчин цагийн моод загвараар хувцсалсан ганган дэгжин залуус хос хосоороо хөтлөлцөж, монгол эх хэлээрээ ярилцаж хөхрөлдөн явцгаана билээ. Тэд дэлхийн хөгжлөөс хоцрохгүй нь лавтай. За тэгээд энэ үеэр, Өвөр Монголын тариалангийн их сургуульд мал эмчилгээний мэргэжлээр суралцаж байгаа Гомбо гэдэг даруухан залуутай уулзаж хором ярилцсан юм. Эхлээд тэр ярилцахаас жаахан татгалзаж байсан боловч "монгол хүн байна, танилцъя" гэхэд шулуухан зөвшөөрч билээ. Одоо бид хүсэл мөрөөдөл, баяр бахдалаар дүүрэн байгаа түүний яриаг сонсъё. Ярилцлагын төгсгөлд тэрээр бас ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн билээ.\ярилцсан Ч.Гантөмөр\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |