• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Далай аварга Ми.Соёл: Монгол бөх зүгээр нэг тамир спортын төрөл биш

CRI       (GMT+08:00) 2015-08-14 11:04:45

Бүх Хятадын үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамирын 10-р наадам Өвөр Монголын Ордос хотод болж, энэ үеэр уйгар маягийн бөхөөр барилдахаар хүрэлцэн ирсэн Шилийн гол аймгийн үзэмчин баруун хошуугаар нутагтай далай аварга Ми.Соёлтой уулзаж ярилцлаа. Энэ удаагийн тэмцээнд тэрээр Гэ буюу И үндэстний бөхөөр барилдахаар нэрээ бүртгүүлсэн боловч далай аваргыг маань уйгар бөхөөр барилдуулсан байлаа. Нийтдээ дөрвөн удаагийн үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамирын уралдаанд оролцож байсан тэрээр энэ удаагийн наадмыг "хамгийн монгол онцлогтой" хэмээн үнэлж байв. "Монгол бөхөө хөгжүүлээд спорт болгохыг хүсдэггүй, учир нь монгол бөх зүгээр нэг тамир спортын төрөл биш" хэмээн учирлах түүний ярианд анхаарлаа хандуулна уу. Далай аварга Ми.Соёл маань монгол бөх буюу арслан барилдааны зангианд онгод хийморь оршдог хэмээн үздэг юм.\ярилцсан Ч.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе