• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аварга Цагаан-Заан: Монгол бөхөд хуурамч зүйл байж болохгүй

CRI       (GMT+08:00) 2015-08-14 11:07:38

Дөрвөн жилд ганц удаагаа болдог бүх Хятадын үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамирын уралдааны үеэр, Өвөр Монголын бөхийн ангийн тэргүүн, гавьяат дасгалжуулагч, алдарт аварга Цагаан-Заан гуайтай уулзаж ярилцлаа. 20-р зуунд Үзэмчин нутгаас цолгорч гарсан содон аварга бол Аварга Цагаан-Заан билээ. Энэ удаагийн наадамд тэрээр Өвөр Монголын бөхчүүдээ дагуулж ирсэн байлаа. Ер нь үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамирын наадамд оролцох бөхчүүдийг урьдчилан сонголт барилдаан хийхээр дамжин шалгаруулж авдаг гэсэн. Энэ удаад гэхэд Өвөр Монголын маш олон бөх өөр бусад муж хотуудын нэрийн өмнөөс адил бус үндэстний бөхөөр барилдаж байсан юм. Ямар ч үндэстний бөхөд монгол бөхийн үндсэн барьц, мэргэжлийг хэрэглэж болдог учир Өвөр Монголын бөхчүүд маань удаа дараа амжилт үзүүлсээр байлаа. Аварга Цагаан-Заан Өвөр Монголын бөхчүүдээ тэргүүлж яваа хүний хувьд олон алтан медалийн эзэн болно гэдэгтээ итгэл төгөлдөр байлаа. "Монгол бөхөд хуурамч зүйл байж болохгүй" хэмээн учирлах түүний ярианд анхаарлаа хандуулна уу.\ярилцсан Ч.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе