|
|
||
20150827general001.mp3
|
Саяхан Хятадын Хэбэй мужийн Жан Бэй сяньд болсон Зөвлөлт-Монголын дайчдад зориулсан дурсгалын цогцолборт цэцэг өргөх ёслолд Монгол улсын зэвсэгт хүчний төлөөллөөр Зэвсэгт хүчний жанжин штабын ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар оролцсон юм. Ёслолын үеэр манай радиогийн сэтгүүлч Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн арга хэмжээтэй холбогдуулан Б. Амгаланбаатарыг сурвалжилсан юм.
Сурв: БНХАУ-ын урилгаар Монгол улсын зэвсэгт хүчний төлөөлөл 9-р сарын 3-ны өдөр Тянь Ань Мэний талбайд болох цэргийн парадад оролцоно. Энэ парад дэлхийн дахинд ямар дохио өгнө гэж та бодож байна вэ?
Б.Амгаланбаатар: Фашизмыг ялсны 70 жилийн ойг хүн төрөлхтөн, дэлхийн дахин өргөн дэлгэр тэмдэглэж байна. Дайнд төгсгөлийн цэг тавьсан газар нь БНХАУ-ын нутаг дэвсгэр. ЗХУ-ын Улаан арми Монголын цэрэгтэй хамтран Рэхэ хотыг чөлөөлсөн түүхэн ялалтын газар бид зогсож байна. Хүн төрөлхтний эв нэгдэлтэй байгаагаа энэ жагсаалаар дамжуулан дэлхий дахинд таниулж илэрхийлнэ гэж ойлгож байна.
Сурв: Дэлхийн фашизмын эсрэг дайны үед Хятадын гүйцэтгэсэн үүргийг хэрхэн үнэлж байна?
Б.Амгаланбаатар: Хятадын Ардын чөлөөлөх арми Японы милитаристуудыг ялахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Гурван улсын хамтарсан цэрэг Хятадын нутаг дэвсгэрийг чөлөөлснөөр дэлхийн фашизмын эсрэг дайнд цэг тавьсан түүхэн гавьяатай. Хятадын Чөлөөлөх арми өндөр ач холбогдолтой оролцсон гэж би хувьдаа ойлгодог.
Сурв: Дэлхийн олон орны цэрэг дайчид 9-р сарын 3-д болох парадад идэвхтэй бэлтгэж байна. Саяхан парад болох газар сургууль хийсэн. Сургуулийн явцад юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?
Б.Амгаланбаатар: Оролцогч 16 орон чармайлттай оролцож байна. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд Хятадын Ардын армийн зэвсэгт техникийн хөгжил дэвшлийг гүн баттайгаар таниулж чадаж байна. Энэ нь өндөр сэтгэгдэл төрүүллээ. Ялангуяа агаарын цэргийн хүчин, бүх оролцож байгаа төрөл цэргүүдийн зэвсэг техникийн хөгжил ямар төвшинд хүрсэн байна гэдгийг харуулж чадаж байна. Хятадын Ардын чөлөөлөх армийн жагсаалаар явж байгаа явган цэргийн жагсаал надад өндөр сэтгэгдэл төрүүлж байлаа. Мөн парадын төгсгөлийн бүрэлдэхүүнд явж байгаа эмнэлгийн багийн жагсаал ч их сайхан санагдсан. Яагаад гэвэл хүн төрөлхтний эрүүл энхийн төлөө эмнэлгийн ажилчид цаг ямагт зүтгэж байсан шүү дээ.
Сурв: Бусад орны жагсаалын анги ямар санагдав?
Б.Амгаланбаатар: Оролцогч бүх улс өөр өөрсдийнхөө үндэсний онцлогийг харуулсан жагсаалыг харуулж чадаж байна. Ялангуяа ОХУ-ын оролцож байгаа хүндэт харуулын бүрэлдэхүүн сайхан алхаж чадаж байна.
Сурв: Монгол улсын төлөөлөгчдийг ахалж байгаагийн хувьд өөрийн орны жагсаалыг хэрхэн үнэлж байна вэ?
Б.Амгаланбаатар: Монголын жагсаалын тухайд гэвэл Дэлхийн Хоёрдугаар дайны төгсгөлийн арга хэмжээнд оролцсоныхоо хувьд, ялалтыг хамт авчралцсаныхаа хувьд манай бүрэлдэхүүн жагсаалд гүн хүндэтгэлтэйгээр оролцож байна.
Сурв: Парадыг зохион байгуулж буйн ач холбогдол, таныхаар ?
Б.Амгаланбаатар: Хүн төрөлхтөн дайны эсрэг эв нэгдэлтэй зогсож чадаж байна гэдгийг л харуулж байна даа. /Сурвалжлагч Урьхан, Пүрэвжав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |