• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хэсэг үндэсний цөөнхийн содон дуунууд

CRI       (GMT+08:00) 2009-03-13 17:38:50

     Сайн байцгана уу, эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний раедакцийн дуу хөгжмийн тусгай нэвтүүлгийн шинэ дугаар та бүхэндээ мэнд айлтган золгож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэнд хэд хэдэн үндэстний цөөнхийн дууны талаар товцхон танилцуулья. Эдгээр дуунуудыг үүдэн бүтэхдээ хамгийн түрүүнд тэрхүү хүмүүсийн аж амьдралыг сайтар ойлгож, дараа нь орчин үеийн хөгжимтэй хөршуулан та бүхэндээ хүргэдэг байгаа. Одоо сонсогч та бүхэндээ Бү Лан(布朗) ястаны 《 曼山的夏天》боюу "Маншань уулны зун" гэдэг сайхан дууг хүргэе. Бү Лан(布朗) хэмээх үндэстэн бол Хятадын баруун урд нутагт амьдардаг нийм нэгэн бага ястан байна. Энэхүү дуунд зуны шөнийн төсгоны доторхи үзэсгэлэнт үзэмжийг дүрслэн харуулдагбайна.

     Бү Лан(布朗) үндэстний үзэсгэлэнт бүсгүйчүүд тойрог болон бүжицгээж, авхаалжтай цовоо залуучууд нь зааны хөл хэмээх өвөрмөц нэртэй бөмбөрөө товшин энэхүү дуугаа дуулдаг юм байна. Энэхүү хөгжмийн зэмсэгээ яагаад зааны хөл гэж нэрлэсэн бэ? Гэвэл энэхүү бөмбөрийг нүдэх үед хүчирхэг заанууд алхаж байгаа мэт сүрлэг авиа гардаг байна.

     Хятадын зүүн хойд нутагт уран гайхамшигт бүжиг, уянгалаг сайхан дуу хөгжмөөрөө маш их алдартай Солонгос(朝鲜)үндэстэн байдаг юм. 《阿里朗》боюу "А Лилан" гэдэг дуу бол энэ үндэстний нэгэн голлох байр эзлэдэг дуу юм байна. Энэхүү дуунд төрсөн нутгийнхаа гоо сайхан байгалийг магтан дуулж, мөн санан мөрөөдөж байгаа тухай дуулдаг байна. Зөөлөн нөмүүн бүсгүй хүний уянгалаг хоолой, эр хүний боргил борогжуу хоолойтой хошин дуулсан нь маш сайхан сонсголонтой болж чадсан байна.

     Хятадын уудам агуу нутагт амьдран сууж буй энэ олон үндэстэнүүдийг жинхэнэ дуу хөгмийн булаг ундарга гэж хэлж болох юм. Энэхүү ундэстэнүүдийн дуу хөгжим нь ямар ч засвар чимэггүй нутгийн салхи шигээ эрх чөлөөтэй, утга уянгаар дүүрэн байдаг. Өнөөдрийн үндэсний хөгжмийн булангаараа би та бүхэндээ энэхүү ундэстэнүүдийн гайхамшигт дуу хөгжмийг танилцуулж байгаадаа баяртай байна. Ингээд одоо та бүхэндээ Нү(怒) үндэстэний 《六月怒江》боюу "Зургаан сарын Нү мөрөн"гэдэг дууг хүргэе. Нү үндэстэн бол Хятаыдн баруун урд нутгаар суурьшин амьдардаг Юүньнань(云南)мужийн нэгэн үндэстний цөөнх байж, Нү хэмээх сайхан мөрний хоёр эргийн дагуу амьдардаг юм байна. Энэ үндэстэн нь мөн л өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой дуу хөгжмөөрөө амш их алдартай юм байна.эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа, манай өнөөдрийн нэтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Дараачийн нэвтрүүлэг хүртэл төр баяртай. /Хүчит редакторлов/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе