|
|
||
Сайн байна уу, эрхэм хүндэт сонсогчид оо? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакциас бямба гариг бүр явуулдаг дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхний мэндийг айлтган золгож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын Шиньжан Уйгурын уран бүтээлч залуу дуучин Айркэнь болон түүний дуулсан дууг танилцуулахаар бэлтгэлээ.
Айркэнь нь Хятадын баруун нутгийн Шиньжаны нэгэн багшийн гэр бүлд төрж өссөн бөгөөд хар багаасаа гитар хөгжимдөж сурсан байна. 1999 онд, Айркэнь нь Хятадын төвийн үндэстний их сургуулийг төгсч, ганган сайхан зүс, бие бялдар, уянгалаг сайхан хоолойн өнгө болон онц боловсронгуй гитарын мэргэжлээрээ тусгай мэргэжлийн дуулаачийн замаар аялсан бөгөөд— Айркэнь нэртэй анхны хамтлагаа зохион байгуулсан байна. Айркэний дуунд газар нутаг болон үндэстний онцлог бялхаж, хамтлагийн хөгжимдөх нь маш цоглог байж, залуу хүмүүсийн бахархлыг ихээхэн татаж байдаг.
Та бүхний сая сонсосон дуу бол Айркэний хөрвүүлэн дуулсан Хятадын нэрт киноны "цэцэг юунд ийм улаан байдаг вэ" гэдэг дуу юм. Энэхүү дууны гол хөг нь Хятадын баруун нутгийн памирийн өндөрлөгт уламжлагдаж дуулагдсаар ирсэн юм. Дараа нь Хятадын алдарт урлагчин Лэй Жэньбан өөрчлөн засвар оруулж одоогоор дуулагдаж байгаа энэхүү дуу бий болсон байна. Сүүлийн жилүүдэд Хятадын Тан Чао хамтлаг, Жэнь Жүнь зэрэг урлагийнхан энэхүү дууг өөр өөрийхөө хэв маягаар хөрвүүлж дуулж байсан. Тэгэхэд Айркэний хөрвүүлж дуулсан нь нэн илүү шинэ сэргэг утгатай байж, тэрээр дуу хөг айзмыг хурдан цоглог болгон, рэвааб, Шиньжаны гар бөмбөр зэрэг үндэстний болон одоо цаг үеийн онцлогийг зэрэг харуулсан байдаг.
Айркэний дуу урлагийн боловсрол нь чадварлаг байж, дуулах, хөгжимдөх, эсвэл зохион бүтээх зэргийг тэрээр бүр маш чадамгай эзэмшиж, онцгойлон гитараар хөгжимдөх нь маш гарамгай байдаг. Тэрээр удаан жил гитар хөгжмийг сурч судлан, аажмаар өөрийнхөө гитардах хэв намбатай болсон билээ. айркэний гитарийн хөгжимд уйгур үндэстний чавхдаст хөгжмийн урлаг, Испанийн фламенко, латин дуу хөгжим зэргийн онцлог илэрч ил тод одоо цаг үеийн даяарчилсан хэв намба байдаг билээ. (та бүхэндээ залуу дуучин Айркэн болон түүний дуулсан дууны талаар танилцууллаа. Та бүхэн дараачийн 7 хоногт үргэлжлэлийг хүлээн авч сонирхорой!) /хүчит редактарлав./
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |