• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дуучин, жүжигчин Рэнь Шяньчи болон түүний уран бүтээл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-13 17:38:50

  

       Та бүхний хүлээн авч сонссон дуу бол Рэнь Шяньчигийн 1999 онд гаргасан "对面的女孩看过来" боюу "Хайртай охин маань наашаа хараач" цомгийнх нь ижил нэртэй сайхан дуу байна. Энэхүү дуу маань сонсогчдын хүртээл болсон даруйдаа л хүмүүсийн сэтгэд маш их хүрч Рэнь Шяньчид маш олон шагналуудыг авчирсан байгаа. Тэгэхээр энэ дуу маань одоо ч гэсэн хуучраагүй гэж хэлж болно, Караокед хүмүүсийн дуулах дуртай дууны жагсаалтанд нилээн өндөр байранд ордог дуу байгаа.

  

       За одоо Рэнь Шяньчигийн дуулж эхлэсэн үе буюу оюутан ахуй цагийнх нь тухай сонсогчиддоо танилцуулья. Тэрээр их сургуульд байх үеэсээ эхлэн дуу хөгжим сонирхож эхлэсэн ба 1-р курсын оюутан байхдаа "ATP" хэмээх хөгжмийн хамтлаг байгуулж тус хамтлагтаа гоцлон дуулж эхлэсэн байна. За мөн ч сургуулиас зохиогддог олон уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцдог авъяаслаг оюутан байсан байна. Тэрээр 4-р курст сурч байхдаа нэгэн дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж, улмаар зар сурталчилгаанд тоглож эхлэсэнээр дуу хөгжим ,кино урлагийн замд эргэлт буцалтгүйгээр орсон байна. Ингээд удалгүй 1996 онд анхны бие даасан цомгоо "依靠" буюу "Түшиг тулгуур" гэсэн нэртэйгээр гаргасан байна.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе