• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сонсогчдын сэтгэл, итгэлийг тээсэн захидлууд

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-13 16:49:11

    Улаанбаатар хотын Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Юй Цай бүрэн дунд сургуулийн 50-аад хүүхэд уралдааны хариултыг ханзаар зөв нямбай бичиж ирүүлжээ. Бас тэд уралдааны асуулттай холбогдуулан янз бүрийн уран зураг зурсан байна. Монгол улсын өнцөг булан бүрээс эзнийхээ сэтгэлийн үгийг тээсэн захидлуудаас Баян-өлгий аймгийн Цэнгэл сумны 4-р багийн малчин Г. Гансүхийн ирүүлсэн захидлыг онцлон дурдмаар байна. Бээжингийн "Жин" гэсэн ханзыг гүйж буй хүний дүрсээр бүтээсэн Бээжингийн олимпийн сүлдийг нэг хуудсан дээр томруулан зурж, дотор нь Бээжингийн түүх, олимпийн тухай сэтгэгдэл зэргээ бичсэн юм. Тэгээд бас захидлын хуудсан дээрээ таван цагригийг гурван ширхэг зураад нэгийх нь дотор "Бээжин таныг баярлан угтаж байна" гэж, нөгөөгийнх нь дотор "Бэйбэй, Жинжин, Хуанхуан, Инин, Нини" гэдэг Бээжингийн бэлэгдэл таван Фү ва хүүхэлдэйн нэрийг тус тус бичиж, нөгөө нэг таван цагаргийнх нь дотор Ази, Европ, Америк, Африк, Далайн орнууд зэрэг таван их тивийн нэрийг бичсэн байна.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе