• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сычуань нутгийн сайхан үзэмжид хоргодсон сүлжээ ашиглагчид

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-13 17:37:35

    Хятадын Олон Улсын Радио 2008 оны 10-р сарын 15-ны өдрөөс "Үзэсгэлэнт Сычуань" асуулт хариултын уралдаан зохион явуулснаас өнөөг хүртэл маш олон сүлжээ ашиглагчдаас мэйл гардсан билээ. Түүгээр үл баран манай сүлжээний андууд Хятадын үзэсгэлэнт сайхан Сычуань нутгийн талаарх өөр өөрийн сэтгэгдлээ бичиж ирүүлсэн байгаа юм.

    Сүлжээ ашиглагч Ариунболор бидэнд ирүүлсэн мэйлдээ, "Сычуань мужийн үзэгслэнт сайхан уул ус, ургамал амьтан, араатан жигүүртэн, байгалийн сайхныг зөвхөн дэлгэцээр харан бахархаж сууна. Хулсны баавгай ч, уул ус нь ч, ший жүжиг ч тэр л чигээрээ зөвхөн Хятад орны биш дэлхий дахины, хүн төрөлхтний бахархал болсон. Энэ сайхан байгал дэлхий, соёл, зан заншлаа цаашид хайрлан хамгаалж, мөнхөд ийм сайхнаараа байгаасай гэж хүсч байна. Энэ насанд минь боломж гардаг л бол өөрийн биеэр тэр сайхан бүхнийг амталж мэдрэхийг хүсч байна." гэлээ.

    Сүлжээ ашиглагч Цагаан мэйлдээ, "Үзэсгэлэнт Сычуань нь хулсны баавгайн эх нутаг гэдгийг би өмнөх уралдаанаас мэдэх болсон билээ. Энэ мужид хүний орчлонгийн диваажин гэгддэг Жөү Жайгөү- Хуанлүн байдаг ба буддын шашны нэрт уул байдгийг бас мэднэ. Мөн энэ нутгийн устаж үгүй болсон соёл иргэншил нь одоо дэлхийн гайхамшигт тооцогдох болсон байна." гэж бичсэн байна.

    Сүлжээ ашиглагч Орхончимэг мэйлдээ, "Би Хятадын зан заншил хүн ам ялангуяа газар нутаг улс үндэстний тухай их сонирхож судалдаг. Сычуань бол Хятадын түүх дурсгал үзэсгэлэнт байгалаараа алдартай газар. Гадаад хүмүүс Хятадад очоод заавал Сычуаньд очиж үзэхийг хүсдэг гэж сонсож байсан. Би мөн Сычуаньд очиж үзэхийг маш их хүсэж байна. Танай энэ уралдаанд оролцсоноор өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж чадна гэдэгт итгэж байна. Та бүхэн ч бас миний энэ мөрөөдөл биелэхэд тусална гэдэгт итгэж байна." гэжээ.

    Сүлжээ ашиглагч Б. Батцэцэг хэлэхдээ, "Би Ховд их сургуулийн хятад хэлний ангийн 4-р ангид сурдаг. Миний бодлоор Сычуань бол түүх соёл, дурсгалт газар байгалийн гоо үзэмжээрээ төгс цогцолсон үзэсгэлэнт газар билээ. Ийм учраас миний сонирхлыг маш их татаж байна. Би Сычуаний үзэсгэлэнт газраар аялахыг маш их хүсэж байна. Миний хүсэл биелнэ гэдэгт итгэлтэй байна. "гэлээ.

    Сүлжээ ашиглагч Амин Нажми хэлэхдээ, "Диваажин гэдэг нь энэ газар л юм байна. Сычуань үнэхээр маш гайхалтай газар. Би хулсны баавгайг харах юм сан гэж их хүсдэг. Энэхүү үзэсгэлэнтэй нутагт бас олон төрлийн халуун хуурга байдаг, Сычуаний идээ будаа үнэхээр амттай. Бидэнд ийм сайхан боломж олгож, их зүйлийг мэдрүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа. CRI бол хамгийн сайн радио мөн!" гэж бичсэн юм.

    Уг "Үзэсгэлэнт Сычуань" асуулт хариултын уралдаан нь 2009 оны 4-р сарын 15-ны өдрийн 24 цаг хүртэл явагдана. Эрхэм сүлжээ ашиглагч та бүхэн энэхүү уралдаанд идэвхтэй оролцоно гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна. Манай мэйл хаяг: mon@cri.com.cn

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе