• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР бол миний Хятад орныг тал бүрээр ойлгох цонх мөн

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-17 15:17:39

     Солонго нэвтрүүлгийн захидал задлах цаг булангийн энэ удаагийн дугаараар манай радиогийн идэвхтэн сонсогч, Монгол улсын радио сонсогчдын клубийн удирдах зөвлөлийн дарга Ш.Цэндтэй утсаар холбогдож, түүний манай радиогоос зохион явуулсан олон удаагийн асуулт хариултын уралдаанд оролцсон сэтгэгдэл болон ололт амжилтынх нь тухай яриулсан юм. Одоо энэ ярилцлагын агуулгыг та бүхэндээ дуулгая.

     Хөтлөгч: Та манай радиогоос зохион явуулсан асуулт хариултын уралдаануудад олон удаа оролцсон хүний хувьд энэ тухай сайхан дурсамжуудаасаа дурсаж ярихгүй уу?

     Цэнд: Би 1980 оноос эхэлж ХОУР-г сонссон, анх 1989 онд ХОУР-гоос зохион явуулсан асуулт хариултын уралдаанд оролцох үе, Хятадын эртний шинжлэх ухааны дөрвөн их нээлт гэж юу вэ гэсэн асуултыг их сонирхож байсан. Энэхүү асуултад хариулахын тулд номын санд сууж олон ном уншсаны улмаар, цаас, бийр, бэх, зүглүүр бол Хятадын эртний шинжлэх ухааны дөрвөн их нээлт гэснийг сайн мэдэж авсан. Тэгээд энэ мэдээ маань хэзээ хэрэг болов гэвэл, би энэ зун зурагтаар зуны 29-р олимпийн нээлтийн ажиллагааг харах үе, яг эдгээр дөрвөн их нээлтийн ирэл гарал, гайхамшгийн тухай үзүүлсэн тоглолт гарч байсан, тэр нь надад асар их таалагдсан. Тэгээд мөн өвөрмөц барилгын зураг төсөлтэй ган хийцтэй шувууны үүрийн бүтцийн тухай бас өмнө нь танай радиогоос дэлгэрэнгүй мэдээлэл авч байсан болохоор, энэ бүхнийг зурагтаас хархад надад маш их ойр байсан. Энэ бол бүр танай радиог сайн сонссоны үр өгөөж юм гэж би үздэг учраас та бүхэндээ маш их баярлан талархаж явдаг юм. Би бас хажуу хавийнхаа хүмүүстээ ХОУР-г сайн соносч байгаарай, мэдлэгийн асуулт хариултын уралдаанд идэвхтэй оролцож байгаарай гэж ахин дахин захидаг юм.

     Ер нь би 1989 онд анх асуулт хариултын уралдаанд оролцноос хойш, 1992 онд Жя Ли цомын асуулт хариултын уралдаанд 3-р байр эзэлж, 1994 онд Хятадын Түвдийн тухай, 1997 Өвөр Монголын цомын, 2004 онд Хятад улс байгуулагдсаны 55 жилийн ойн уралдаанд оролцсон, мөн 2006 оны Сычуаний асуулт хариултын уралдаан, 2007 онд олимпийн асуулт хариултын уралдаанд оролцож байлаа. Эдгээр олон мэдлэгийн уралдаанд оролцохын тулд би номын санд очиж олон ном сэтгүүл уншдаг, тэгэхдээ асуулт хариултын уралдаанд оролцох нь чухал биш, харин миний хариу зөв байх эсэх нь надад их чухал зүйл байдаг.

     Хөтлөгч: Тэгвэл, эдгээр жилүүдэд та манай радиогийн зарласан асуулт хариултын уралдаанд оролцсоноос гадна манай радиогоос өөр талын мэдээ мэдээлэл хэр хүртэв?

     Цэнд: Асуулт хариултын уралдаанаас гадна, би танай радиогоос мөн Хятадын 56 үндэстэний ёс заншил, байгалийн өнгө үзэмж, шинжлэх ухааны ололт амжилт зэрэг талаар их анхааран сонсдог. Ер нь танай радиогоос Хятадын тухай бүх зүйлийг ойлгож мэдэж авдаг даа. Дээр нь та нар зурагт үзэж байгаа юм шиг нэвтрүүлгээ нүдэнд харагдтал явуулдаг учраас би бүр ч их сонсох дуртай. Үүнээс гадна, танай радиогоос явуулж байгаа хятад хэлний хичээл надад их хэрэг болдог. 2001 онд би Бээжингээр дайран Малайз руу явах үед, энэ хичээл надад их тус болсныг мэдээд их баярласан. Яагаад гэвэл би радиогоор хятад хэл сурснаар, Бээжинд зам явах, дэрүүр орохдоо мэр сэр хятадаар ярьж чаддаг болчихсон байсан.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе