• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сүлжээ ашиглагч Сүрэнгийн асуултад

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-25 21:59:16

    Сүлжээ ашиглагч Сүрэн бидэнд мэйл ирүүлж, "Бi hyatad ulsiin tumur zamiin tuhai mun galt teregnii uilchlegch nariin yaj ajilladag yamar shaardlaga tavidag talaar medmeer baina nadad tuslaach." гэж бичсэн юм. Үүнтэй холбогдуулан дараах мэдээллийг хүргэе.

    Хүн ам олонтой том гүрний хувьд Хятад орон харьцангуй боловсронгуй төмөр замын сүлжээг нэгэнт бий болгож чаджээ. Ингээд юуны өмнө Хятадын төмөр замын түүхээс товч танилцуулья. Хамгийн анхны галт тэрэг Хятадад орж ирсэн түүх тэртээ 144 жилийн өмнөөс эхтэй, 1865 он буюу хар тамхины дайны дараахан Английн худалдаачин Дураанд нийслэл Бээжин хотын Суан Ү мэн дүүрэгт сурталчилгааны зориулалттай 500 метр төмөр зам тавьсан нь тухайн үеийн Чин улсын засгийн газрыг цочоож ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарчээ. Луугийн судсыг цочоож, уул усыг эвдэж сүйтгэж байна гэсэн шалтгаанаар түүний барьсан энэхүү богинохон түүхтэй төмөр замыг нураах шийдвэр гаргасан нь Английн наймаачин Дураандын төмөр замаар дамжуулж Хятадын зах зээлийг нээх санааг бүтэлгүй болгожээ.

    Харин энэ явдлаас хагас зуун жилийн дараа буюу 1909 онд Хятадын хамгийн анхны төмөр зам 200 гаруй км урттайгаар ашиглалтанд орж байлаа. Эдүгээ Бээжин хотоор цөмөө болгосон Бээжин –Шаньдун , Бээжин –Гуанжоу , Бээжин –Баотоу, Бээжин –Жю лун зэрэг 15 гол шугам нийт 7721 км замыг туулахдаа асар уудам нутагтай Хятадын нутгийг хөндлөн гулд туулж, олон мянган зорчигчийг зорьсон газарт нь саадгүй хүргэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа.

    Тэгвэл одоо танд галт тэргэний үйлчлэгч нарын ажиллаж байгаа байдлын тухай нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгая. Өдөрт хэдэн зуун сая хүнд үйлчилдэг галт тэрэгний ажилтадын дотор асар их ачаалалтай хүн бол тасалбар борлуулагч нар байдаг. Өдөрт 12 цаг ажиллахдаа зорчигч нартай 6 мянга гаран өгүүлбэрээр харилцдаг. Аль болох бага ус уудаг, учир нь ажлын ачааллын үед бие засах газар руу байнга явах боломжгүй гэсэн байна. Бас хамгийн их ачаалалтай ажилладаг хүмүүсийн тоонд бараа шалгагч нар ордог гэнэ. Галт тэрэг вокзалд орж ирэхэд ачаа бараа шалгах , буулгаж ачих ажилтай тэдний хувьд өдөрт 12 цаг ажиллаад нийт 30 гаруй км алхсан байх жишээтэй.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе