|
|
||
Сүлжээ ашиглагч Naagii мэйл ирүүлж, "Ovor mongol heden onii hednii odor oortoo zasah oron bolson be? hariult yawuulna gedegt naidaj baina." гэж асуусантай холбогдуулан дараах мэдээллийг хүргэе.
1947 оны 5-р сарын 1-ний өдөр албан ёсоор байгуулагдсан Өвөр Монголын Өөртөө Засах Район нь Хятадын хамгийн эрт байгуулагдсан үндэстний цөөнхийн өөртөө засах район юм. Одоо 1.18 сая ам.дөрвөлжин газар нутагтай, 24 сая хүн амтай. Хөх-хот, Бугат, Үүхай хот, Улаанхад хот, Түнлао хот, Ордос хот, Хөлөн-буйр хот, Баян-нуур хот, Улаанцав хот, Хянган аймаг, Шилийнгол аймаг, Алшаа аймаг зэрэг 9 том хот, 3 аймагтай.
Өнөөдөр Өвөр Монгол Хятадад төдийгүй дэлхийд үнэт металл, орд газраараа тэргүүлж байна. Тодруулж хэлэхэд, Дэлхийн үнэт металлын орд газрын 50 хувь тус нутагт байдаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Өвөр Монголын ашигт малтмалын нөөцгийн хэмжээ нь бүх Хятадад эхний 10-р байрыг эзэлж байна. Үүнд, газрын ховор элементийн нөөц нь 100 сая тоннд хүрч, бүх Хятадын 80-ас дээш хувийг эзлэн, дэлхийд тэргүүлж байна. Нүүрсний баялгийн хайгуул хийж мэдсэн нөөц нь 658.34 тэрбум тоннд хүрч, бүх Хятадад 2-р байрыг эзэлж байна. Шинээр тандаж илрүүлсэн Өвөр монголын Ордосын хотгорын Сүрэгийн байгалийн хийн орд нь өнөөг хүртэл ӨМӨЗР-нд илрүүлээд байгаа дэлхийн хэмжээний цөөн хэдхэн эх газрын онц том хийн орд болно.
Байршлын хувьд, 2000 онд, ӨМӨЗР нь Үндэстний баруун бүс нутгийг түлхүү хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх бүс нутагт жагсааглсан билээ. 2005 оны 10-р сард, Өвөр монголын зүүн бүс нутгийн 5 аймаг хотыг Үндэстний зүүн хойд Хятадыг сэргээн мандуулах төлөвлөлтөд албан ёсоор хамруулснаар ӨМӨЗР нь бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн тэнцвэргүй байсан асуудлыг шийдвэрлэхэд сайхан боломж хангасан юм. Үүнээс гадна, Бөхай тэнгисийн эргэн тойрны бүс нутагт Бээжин, Тяньжинь, Ляонин, Хэбэй, Шаньши болон Өвөр Монголын дунд бүс нутгийг оролцуулав. Бүс нутаг хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөндлөн холбоолол, давуу талаа харилцан нөхвөрлөсөн нь ӨЗР-ны хөгжлийн өргөн орон зайг тэлүүлсэн юм. ӨМӨЗР нь Монгол Улс, ОХУ-тай хиллэдэг бөгөөд хоорондын харилцаа холбоо нягт, хөрш зэргэлдээ улс оронтой баялаг болон аж үйлдвэрийн харилцан нөхвөрлөх боломж сайтай, эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн сайхан төлөвтэй.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |