|
|
||
Монгол улсын Радио сонсогчдын "Найрамдал" клуб
"Найрамдал" клуб нь 2002 оны 3-р сарын 15-д ХОУР-той холбоо тогтоосон, төрийн бус байгууллагын статустай, сайн дурын бие даасан байгууллага юм. Уг клубийн ахлагчаар Ганбат, гүйцэтгэх захирлаар Цэвэгмид ажиллаж байгаа бөгөөд удирдах зөвлөлийн 9 гишүүнтэй. "Найрамдал" клубийн үйл ажиллагааны гол зорилт бол радио мэдээллийг сонсогчдод цаг алдалгүй хүргэж, сонсогчдын оюуны хэрэгцээг хангахад оршино. Мөн үүний зэрэгцээ ХОУР-гийн зохион байгуулсан төрөл бүрийн асуулт хариултын уралдаанд идэвхтэй оролцох явдал юм. Монгол улсын Радио сонсогчдын "Найрамдал" клуб нь олон салбар клубтэй, тухайлбал: Улаанбаатар хотын 23-р дунд сургуулийн радио сонсогчдын клуб, Улаанбаатар хотын Төмөр замын байгууллага, Орхон аймгийн Эрдэнэтийн Найрамдал клуб, Булган аймгийн Тэшиг сумын Бадмаанямбуу клуб, Хэнтий аймгийн Бор-Өндөр клуб, Төв аймгийн Баянчандманийн Баянцагаан клуб, Дорнод аймгийн Хэрлэн сум клуб, Архангай дахь сонсогчдын клуб, Өвөрхангай дахь сонсогчдын клуб зэрэг бий.
Монгол улсын Архангай аймгийн Цэцэрлэг хот дахь "Архангай клуб"
Содномын Лувсанцэрэн агсан санаачилсан "Архангай клуб"нь 1993 оны 12-р сарын 1-нд анх 17 сонсогчтойгоор байгуулагдсан бөгөөд ХОУР-гийн Монгол улсад байгуулагдсан хамгийн анхны клуб болно. Уг клубийг одоогоор Бат-Очирын Мөнхтуяа залгамжлан хариуцаж байгаа бөгөөд Монгол Хятадын найрамдлын төлөө ажиллахаар гол зорилтоо болгож, тогтмол хэвийн байдлаар үйл ажиллагаагаа өрнүүлдэг.
Монгол улсын Улаанбаатар хотын "Мөнх тэнгэрийн хүчин дор" анд нөхдийн холбоо
Ц. Рагчаа, Ж. Оюун-Эрдэнэ тэргүүтэй "Мөнх тэнгэрийн хүчин дор" анд нөхдийн холбоо 2005 оны намраас ХОУР-тай холбоотой ажиллах болсон. Уг холбоо нь Монгол Хятадын найрсаг хамтын ажиллагааг хүндэтгэн, ХОУР-тай байнгын харьцаа холбоотой ажиллаж, Хятадын дотоод гадаадын цаг үеийн үйл явдлыг радио сонсогчиддоо танин ойлгуулах, холбооны гишүүдийн хүрээг өргөтгөх зорилттой ажиллаж байна.
Монгол улсын Архангай аймгийн "Миний радио" клуб
Монгол улсын Архангай аймгийн ахмадын хорооны дарга Самданмөнх ахлагчтай "Миний радио" клуб нь ХОУР-тай холбоо тогтоогоод арваад жил болж байна. Уг клубийн хамт олон ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлгээр Хятадын дэвшингүй хөгжил, олон салбар дахь ололт амжилт, Хятадын ардын амьдрал ахуй тэрчлэн Хятад Монголын харилцаа холбооны талаарх мэдээллийг идэвхтэй хүлээн авч сонсогчидтой холбоотой ажлаа эрчимтэй өрнүүлж байгаа.
Монгол улсын Улаанбаатар хотын Юйцай хятад хэлний сургалттай дунд сургуулийн радио сонсогчдын "Күнз" клуб
Улаанбаатар хотын Юйцай хятад хэлний сургалттай дунд сургуулийн радио сонсогчдын "Күнз" клуб нь албан ёсоор байгуулагдаад гурван жил болж байгаа хэдий ч арав гаруй жилийн өмнөөс уг сургууль ХОУР-тай харьцаа холбоо тогтоож эхэлсэн . Одоогоор радио сонсогчдын "Күнз" клубийн зөвлөх багш Должинсүрэн, 11-р ангийн сурагч, ахлагч Амарсанаа сургуулийнхаа 6-11-р ангийн сурагчдыг удирдан ажиллаж байна. Тус клуб нь ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлгийг идэвхтэй сонсдог бөгөөд долоо хоног тутамд нэг удаа хуралдаж бүх сурагчдаа ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлгээс авсан мэдээ мэдээллээр цаг тухайд нь хангахын дагуу төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаа өрнүүлдэг байна.
Монгол улсын Дархан хотын Цайхун дунд сургуулийн радио сонсогчдын "Цайхун" клуб
Дархан хотын Цайхун дунд сургуульд одоогоор 100 гаруй сурагчтай. Уг "Цайхун" клубийн хамт олон ХОУР-гийн Дархан хотод нэвтэрдэг тодорхой хуваарийн дагуу радио сонсдог бөгөөд хятад хэлний хичээлийг голчлон сонсдог. Үүний зэрэгцээ ХОУР-гийн жил бүр зохион явуулдаг төрөл бүрийн асуулт хариултын уралдаануудад сургуулиараа идэхтэй оролцдог .
Монгол улсын Эрдэнэт хотын Цайхун дунд сургуулийн радио сонсогчдын клуб
Эрдэнэт хотын Цайхун дунд сургууль 1-8-р ангид нийт 180 сурагчтай. Уг сонсогчдын клуб нь ХОУР-тай 2007 оноос холбоо тогтоож эхэлснээр ХОУР-гийн жил болгон зарлан явуулдаг асуулт хариултын уралдаануудад идэвхтэй оролцсоор ирсэн бөгөөд интернет сүлжээнээс хятад хэлний хичээлийг тогтмол хүлээн авч сонсдог болно.
Оросын холбооны Буриад улсын радио сонсогчдын Улаан-Үүдийн клуб
Арсаланову тэргүүтэй Радио сонсогчдын Улаан-Үүдийн клуб нь 2004 оны 5-р сард байгуулагдсан. ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлгээс Хятадын дотоод гадаадын мэдээ мэдээллийг хүлээн авч цаг даруйд нь клубийн гишүүддээ уламжилдаг бөгөөд хятад хэлний хичээлийг тогтмол сонсож идэвхтэй суралцдаг болно.
Үүнээс гадна Пакистаны "CRI LISTENERS' CLUB", Энэтхэгийн "THE COSMOS CLUB", Бангладешийн "ACHIK SW LISTENERS CLUB" нь ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлэгт байнга анхаарал хандуулдаг бөгөөд радиогийн зарласан асуултын хариултын уралдаануудад маш идэвхтэй оролцож, нягт холбоотой ажилладаг.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |