|
|
||
Сонсогч Э. Үржинханд 6-р сарын 1 нд "Эх үрсийн баяр" болж байгаатай холбогдуулан манай радиогийн бүх сонсогчдод хандан орчлонг аз жаргалаар гэрэлтүүлдэг, энэрэл зөөлөн сэтгэлт, энгүй ачтан болсон бүх ээжүүддээ доорх хоёр шүлгээр мэндчилж байна. Тэрээр Мөн хайрт ээж Нэргүйдээ "хамгаас илүү хайртай шүү, ээж минь та үрдээ эрүүл энх, урт насалж хайрлаарай" гэж сэтгэлийн үгээ дэвшүүлсэн байна.
Ээжийнхээ л дэргэд жаргалтай
Алтан утсаар үйл мэтгэж дээл урладаг ээж минь ээ
Аминчилж хэлсэн сургаалиас тань ухаарлыг би олдог
Алаг ертөнцийн элгэн дээр хүн заяанд төрүүлээд
Алгаа тосож хайраа дэвссэн таныхаа л дэргэд жаргадаг аа.
Талаар дүүрэн сэтгэл тарьж зуныг авчирдаг ээж минь ээ
Таньдаа цэцэг бэлэглэж зүрхэлдэггүйг минь өршөөгөөрэй
Дэлхийн хөрснөөс хүний ертөнц рүү соёолдог болохоор нь
Дэлгэрэн хагдрах амьдын жамыг өөрийн эрхгүй ухаардаг аа.
Гэгээн амьдралд амь заяасан нь ээж минь та л байдаг
Гэрийн тооноор нар тусахаас урьтаж ээж минь та л угтдаг
Гуниж суугаад бодол болоход ээжийн минь л үгс тэнхээ нэмдэг
Гэнэдэж азгүйтээд ирэхэд таны минь л хайр нөмөрлөж байдаг.
Хань ижил, найз нөхөд ер хэнтэй нь ч зүйрлэмгүй ариун
Хатуу зөөлний алинд ч гагц миний л төлөө бодлоо чилээх
Хорвоод хамгийн үнэнч хайр ээжээс минь л ундардагийн учир
Хайгаад ч оломгүй сайхан жаргал таны л дэргэд байдаг аа.
Ээж минь
Өнгө будаг сүлэлдсээр хорвоо үргэлжилнэ
Өрөвч нинжин ээж минь хайраа надад сөгнөнө
Үерлэх шиг давалгаат их амьдралын урсгалд
Үр минь гээд намайг л хүлээж суух ээж минь
Уцаарлаж таныхаа өмнөөс заримдаа би асдаг
Ундууцаж таныхаа үгийг хааяа би цацаж хаядаг
Угтаа бол өлмийд тань мэхийж зүрхэн дотроо шимширдэг
Ухаангүй үрээ харцаараа зэмлэхийг тань би мэдэрдэг ээ
Хавар намар ээлжилсээр он жилүүд улирна
Хайлган сэтгэлт ээж минь сүүгээ надад өргөнө
Халгих шиг эрчлээт энэ амьдралын тойрогт
Хүү минь гээд намайг л хүлээн суух ээж минь
Өөрийн бүхнээ илүүд санаж алсад би оддог
Өчнөөн удаад ирэхэд санасан сэтгэл тань мэлмэрэн угтдаг
Үнэндээ таныгаа жаргаахсан гэж зүрхэн дотроо эмзэглэдэг
Үргэлж намайг хайраараа ивээдгийг тань би мэдэрдэг ээ
"Өөртөө үнэнч үлдэнэ" шүлгийн түүврээс
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |