• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үзэсгэлэнт Шиньжян нутаг" асуулт хариултын уралдааны дүн тодорлоо

CRI       (GMT+08:00) 2011-01-10 15:36:09

     Өргөн олон гадаадын сонсогч, сүлжээ ашиглагч нарт Шиньжяны байгалийн болон хүмүүнлэгийн баялгийг танилцуулж, Шиньжяны эдийн засаг, нийгмийн хөгжлийг харуулж, үнэн бодитой Шиньжяныг ойлгуулах үүднээс Хятадын Олон Улсын Радио, Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Районы Намын хорооны Ухуулгын газартай хамтран 2009 оны 8-р сарын 1-ны өдрөөс 10-р сарын 31-ний өдрийг хүртэл "Үзэсгэлэнт Шиньжян нутаг" асуулт хариултын уралдаан зохион явуулсан юм. Тус уралдаанаар манай радио англи, герман, монгол, урд, араб, пушту, турк, орос, япон, хинди зэрэг 10 төрлийн хэл дээр радио, интернет сүлжээгээр аялал жуулчлалаар гол сэдэв болгон олон төрлийн медиа сувгаар Шиньжяны байгалийн өнгө үзэмж, үндэстний соёл иргэншлийг танилцуулсан юм.

     "Үзэсгэлэнт Шиньжян нутаг" асуулт хариултын уралдааны дүнд манай радио нийт 52 улс орон бүс нутгаас 280 мянга гаруй захидал хүлээн авсан юм. Тус уралдааны эцэст дэлхийн хэмжээнд 8 сонсогч шилдгийн шилдэг байранд шалгарсны дотор Монгол улсын сонсогч Пүрэвдоржийн Уламнарантуяа багтсан болно.
Шилдгийг шилдэг байрнаас гадна тус уралдааны нэг, хоёр, гуравдугаар байранд шалгарсан сонсогчдын нэрсийг та бүхэнд танилцуулая:

Нэгдүгээр байранд:

Монгол Улсын Үндэсний Дээд Сургуулийн багш Дарьсүрэн

Хоёрдугаар байранд:

Монгол Улсын Радио Сонсогчдын "Найрамдал" клубийн гүйцэтгэх захирал С. Цэвэгмид

Мароккогийн сонсогч Amin NAJMI

Монгол улсын Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын сонсогч Г. Гансүх

Гуравдугаар байранд:

Монгол улсын Эрдэнэт хотын сонсогч Г. Ганчимэг

Энэтхэгийн сонсогч P. V. RAMANA RAO

Монгол улсын Ховдын Их Сургуулийн сонсогч Оюунтогтох нар тус тус шалгарчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе