• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын сонсогч С. Цэвэгмид Өвөрмонголын Хөлөнбуйрын сонсогч Туяад мэндчилгээ дэвшүүлэв

CRI       (GMT+08:00) 2011-01-10 15:39:24

      ХОУР-гийн монгол хэлний нэвтрүүлэгийн хамт олонд 2011 оны гал халуун мэндийг дэвшүүлж ажлын өндөр амжилт хүсэн, Радиогийн цэнхэр долгионоор уулзан учирч шинэ соргог мэдээллээр бидний сонорыг мялааж байдаг та нартаа байнга баярлаж явдаг.

      Шинэ жилд зориулсан тусгай нэвтрүүлэгийг сонсож Алтаннавч, Уртнасан, Гантөмөр нартаа талархаж байна.

     Ялангуяа Өвөрмонголын Хөлөнбуйрын радио сонсогч Туяад мэндчилгээ дэвшүүлж түүний хариу мэндчилгээг эгч нь хүлээн авч сэтгэл маш их хөдөллөө. Туяа надад зориулж сайхан үг хэлж Д. Пүрэвдоржийн Чингис шүлгийг тун яруу уншсанд баярлалаа.

     Туяа дүү минь Ар монголд миний бор гэрт хүрэлцэн ирвэл би туйлаас их баярлан угтанаа.

      Эгч нь боломж гарвал Хөлөнбуйрт айлчлан очиж баяртай уулзах болно.

      Та нартаа эрүүл энх аз жаргал хүсье.

      Мэндчилсэн: "Найрамдал" клуб С. Цэвэгмид

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе