• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үзэсгэлэнт Жянши, хүмүүнлэгийн Жянши, гайхалтай Жянши

CRI       (GMT+08:00) 2011-02-08 15:23:05

     "Үзэсгэлэнт Жянши нутаг" асуулт хариултын уралдаант нэвтрүүлгийн зургадугаар:

      Эрхэм сонсогчид оо, сайн байцгаана уу? Одоо та бүхэн ХОУР болон Жянши мужийн Аялал жуулчлалын газраас хамтран зохион явуулж буй "Үзэсгэлэнт Жянши нутаг" аялал жуулчлалын асуулт хариултын уралдааны тусгай нэвтрүүлгийн зургадугаар хэсгийг хүлээн авч сонсоно уу?

     Эхлээд та бүхэнд хоёр асуулт үлдээе.

     Нэг, Хятадын хамгийн том цэнгэг нуур нь ямар нуур вэ?

     Хоёр, Жяншиний нэрт уулнаас нэгийг нэрлэнэ үү?

     Хятадын хамгийн том цэнгэг нуурын тухай ярихад, Хятадын уран зохиол сонирхдог хүмүүс ийм нэгэн шүлгийг сайн мэдэх байх. Мянга гурван зуу гаруй жилийн өмнө Хятадын Тан гүрний яруу найрагч Ван Бө түүний нэрт шүлэг "Тэн Ван Гэ шюй" -д, үзэсгэлэнт сайхан нэгэн нуурын үзэмжийг шүүрс алдан магтсан хэсэг байдаг. Мөн Ван Бөгийн тухай үед бүтээлээ туурвисан газар- Тэн Ван Гэ ч үүгээр нэр алдаршиж, Жян Наний гурван их нэрт барилгын нэг болсон юм.

     Хөхмөрний дунд доод урсгалын Жянши мужийн Пө Янхү нуур бол Хятадын хамгийн том цэнгэг нуур юм. Энд жил болгон 250 мянга гаруй нүүдлийн шувууд өвөлждөг бөгөөд дэлхийн хамгийн том цагаан тогорууны өвөлжөөний газар юм. Та Пө Янхү нуурын эргээр зугаалах юм бол мянга гаруй жилийн өмнө Тан гүрний яруу найрагчийн зурагласан номин давлагаа хаялсан, ус тэнгэрийн өнгө нийлсэн сайхан үзэмжийг бахархаж, сүрэг сүргээр бүжин нисэх нүүдлийн шувуудын гайхам үзэгдэлд эрхгүй согтуурах байх. Жянши мужийн Аялал жуулчлалын албын дарга Ван Шяофэн хэлэхдээ,

     "Жяншигийн аялал жуулчлалын тухай ярихад "маш үзэсгэлэн" гэсэн үгээр Жяншигийн өнгө үзэмжийг дүрсэлж болно. Манай Жяншид Пө Янхү гэсэн нуур бий. Энэ нь маш үзэсгэлэнтэй нуур байж, дэлхийн амь насны нуурын сүлжээний нэг гишүүн бөгөөд тус болзлыг хангасан Хятадын цорын ганц нуур юм. Жил болгонд хэдэн сая, хэдэн арван сая нүүдлийн шувуу энд өвөлжиж, сүрэглэн нисэх нь сүрлэг сайхан үзэмжийг бүрдүүлдэг."

      Жяншигийн аялал жуулчлалын талаар Жянши мужийн Аялал жуулчлалын газрын дарга Ван Шяофэн хоёр их онцлог талыг дүгнэж хэлсэн байна. Үүний нэг нь, Хятадын хамгийн том цэнгэг нуур—Пө Янхү нуураар төлөөлөл болгосон байгалийн сайхан. Нөгөө нь, өнө удаан түүх соёлтой Жяншигийн хүмүүнлэгийн сайхан юм.

 

     Жянши мужийн товч нэрийдэл нь Гань, Хятадын зүүн өмнөд хэсэгт, хөхмөрний дунд доод урсгалын өмнө эрэгт байрладаг. Манай тооллын 733 онд Тан Шуаньзүн хаан Жян-наний баруун замыг байгуулснаар тус утгаар нь мужийн нэрийг тогтоож, мөн мужийн харъяа гол болох мөрөн—Гань Жян мөрнөөр товч нэрийдэл болгосон байна. Эрт үеэс эхлээд өв баялаг элбэг, чадвартан олон төрсөн нутаг хэмээн яруу найрагт тэмдэглэгдсэн энэ үг нь ч мөн нэвтрүүлгийн эхэнд дурдагдсан Жян-наний гурван их нэрт барилгын нэг-- Тэн Ван Гэ ордноос үүсэлтэй юм. Нанчан хотын Аялал жуулчлалын газрын дарга Ли Юнь хэлэхдээ,

     "Тэн Ван Гэ ордныг Хятадын ноймор нэг ордон гэж нэрлэж болно. Мянга гурван зуун жилийн өмнө Тан гүрний нэрт яруу найрагч Ван Бө Жүнюанаас Нанчанг зорьж ирэхдээ "Тэн Ван Гэ" шүлгийг бичсэн бөгөөд түүний доторх маш олон нэрт үг нь одоог хүртэл хэрэглэгдэж, Хятадын таван мянган жилийн гэрэл цацрангуй соёл иргэншил, хөгжил цэцэглэлтийг дүрслэх үг болсон юм."

     Жянши өнө удаан түүх соёлтой, үзэсгэлэнт сайхан уул устай, суу билэгт хүн ардтай, нэр алдарт өв үлдэгдэлтэй. Бүх мужид дэлхийн 4 өв үлдэгдэл, үндэсний зэрэглэлийн 11 үзэмжит район, үндэсний зэрэглэлийн 36 ойн цэцэрлэгт хүрээлэн, үндэсний зэрэглэлийн түүх соёлын 3 нэрт хот, үндэсний зэрэглэлийн түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах 52 байгууллага нэгж байна. Бүх мужид 2400 гаруй аялал жуулчлалын нэрт район байх бөгөөд зөвхөн Жөү Жян гэхэд л нэрт уул, нэрт мөрөн, нэрт нуурын төгөлдөр сайхан нийцэл болсон газар байгаа юм. Жөү Жянгийн Аялал жуулчлалын газрын дарга ноён Дү Шао хэлэхдээ,

     "Нэрт уул гэдэг нь Лү Шань, нэрт мөрөн гэдэг нь Хөхмөрөн, нэрт нуур нь Хятадын хамгийн том цэнгэг нуур- Пө Янхү нуурыг хэлж байгаа юм. Энэ гурван нэрийн хуудас бол олон улсын зэрэглэлийнх юм. Түүнчлэн энэ гурав нь нэгэн газарт нэгдэж байгаа нь Хятадад ховор тохиолдол төдийгүй дэлхийд ч цөөн байдаг юм."

     Жяншигийн аялал жуулчлалын баялаг нөөцтэй танилцахад гадаад дотоодын жуулчид аяны хөтөлбөртөө ямар сонголт хийх ёстой вэ? Энэ талаар Жянши мужийн Аялал жуулчлалын газрын дарга ноён Ван Шяофэн дараах зөвлөгөөг өгч байна.

     "Жяншид ирэх жуулчдадаа бид танилцуулга хийхэд, уртдаа долоогоос найман өдөр, богинодоо таваас зургаан өдөр бол нэлээд хангалттай. Бид урьдаар Нань Чантай танилцсаны дараа Лү Шань ууланд очиж болно. Лү Шань дахь хэдэн мянган зуслан нь хорь, гучдугаар оны үед гадаадын хүмүүсийн барьсан харш юм. Ахиад цааш нь бид Жин Дэжэньд очиж Хятадын уламжлалт шаазан эдлэлийн гар урлалыг ойлгож, ур мэргэжилтэй нь танилцаж болно. Түүний дараах буудал нь Хятадын хамгийн үзэсгэлэнт тосгон Ү Юань байгаа юм. Тэр нь бүрэн бүтэн хэвээрээ одоог хүртэл хадгалагдсан эртний барилга, ардын тосгон тэрчлэн гоо сайхан орчин ахуйтай. Мөн бид нарын хэлсэнчлэн хүмүүсийн хүсэл мөрөөдлийн гэр орон байгаа юм. "

     Эрхэм сонсогчидоо, сая та бүхэнд Хятадын Олон улсын радио, Хятадын Жянши мужийн аялал жуулчлалын газрын хамтран зохион байгуулж буй "Үзэсгэлэнт Жянши нутаг" аялал жуулчлалын асуулт хариултын уралдааны тусгай нэвтрүүлэг сонсголоо.

      Нэвтрүүлгийн төгсгөлд дээрх мэдээлэлтэй холбоотой хоёр асуултаа дахин сануулъя.

      Нэг, Хятадын хамгийн том цэнгэг нуур нь ямар нуур вэ?

      Хоёр, Жяншигийн нэрт уулнаас нэгийг нэрлэнэ үү?Анхаарлаа хандуулсанд баярлалаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе