• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР сонсогчдын "Миний радио" клуб

CRI       (GMT+08:00) 2014-12-04 14:57:10

ХОУР сонсогчдын "Миний радио" клуб нь "Өдөр бүр хамтдаа" гэсэн уриан дор Монгол, Хятад хоёр орны соёлын харилцааны гүүр болж, найрамдлыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. "Миний радио" клуб нь гурван үндсэн зорилготой ажилладаг. Үүнд: Нэгдүгээрт, радио сонсох ажлаа идэвхтэй өрнүүлэх; хоёрдугаарт, хятад хэл зааж сургах, сурталчлах; гуравдугаарт, хоёр орны соёл , найрамдлын харилцааг хөгжүүлэх; цаашид ХОУР-ийн хамт олонтой хамтран харилцан ном, сонин, сурах бичиг солилцох, хамтран ном, сурах бичиг зохиох, туурвих үндсэн зорилготой ажилладаг.

"Миний радио" клубийн цаашдын зорилго бол Архангай аймагтаа Күнзийн танхим байгуулах, хүүхэд багачуудад хятад хэл заах, сурталчлах явдал юм. Күнзийн нэрээр нэрлэгдсэн танхим дэлхийн олон улс, оронд байгуулагдаж байна. Хятадыг дэлхий дахинд төлөөлж чадах цорын ганц хамгийн агуу хүн бол Күнз гэж бид үздэг. Хятадын хэл, соёл ч Күнзтэй холбоотой.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамнаас 2009-2010 оны хичээлийн жилээс эхэлж манай аймгийн сургуулиудад хятад хэл заах зорилгоор хятадын сайн дурын мэргэжилтэн 2 багш ажиллуулахаар шийдвэрлэсэн. "Миний радио" клуб нь Удирдах зөвлөлийн шууд удирдлагын дор клубийн гүйцэтгэх захирал хариуцан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. 1990 оноос эхэлж ХОУР-тай хамтран Монгол Улсын Архангай аймагт анхны клуб байгуулах эхлэлийг тавьж, ажиллаж эхэлсэн. 2008 оны 9-р сарын 30-ны өдөр ХОУР сонсогчдын "Миний радио" клубийг Монгол Улсын Хууль Зүй, Дотоод хэргийн сайдын тушаалаар улсын бүртгэлд бүртгэж, албан ёсоор нээлтээ хийсэн. БНХАУ-ын үндэсний баярын өдөртэй манай клуб байгуулагдсан өдөр давхацсан байгаад клубын гишүүд баяртай байдаг.

"Миний радио" клубээс жил бүр хятад хэлний баяр, ХОУР сонсогчдын форум, Хятадын соёлын долоо хоног зэрэг арга хэмжээг уламжлал болгон зохион явуулдаг.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулж радио сонсогчдынхоо дунд "БНХАУ-ыг хэн сайн мэдэх вэ?" асуулт, хариултын уралдаан, "Монголын хятад судлал – Монголын хөгжлийн гарц" сэдэвт чуулга уулзалт зэрэг арга хэмжээг зохион явуулсан.

ХОУР-аас жил бүр радио сонсогчдынхоо дунд зарладаг асуулт, хариултын уралдаанд "Миний радио" клубийн гишүүд идэвхтэй оролцож, амжилт гаргадаг уламжлалтай. Тухайлбал, 2007 онд зарласан "Хулсны баавгайн нутаг – Үзэсгэлэнт сайхан Сычуань" асуулт, хариултын уралдаанд тусгай байранд шалгарч, Бээжин, Сычуаньд аялсан. 2006 онд зарласан "Хятадын Олон Улсын Радиог хэн сайн мэдэх вэ?" уралдаан, 2008 онд зарласан "Бээжин – 2008 Олимп дээр уулзацгаая" мэдлэгийн уралдаануудад нэгдүгээр байранд шалгарч, шагнал авсан. Удахгүй тэмдэглэх БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ой, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан ХОУР-ийн монгол хэлний редакцийн хамт олонд баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт хүсэн ерөөе!

Монгол Улсын Архангай аймгийн радио сонсогчдын "Миний радио" клубийн гүйцэтгэх захирал С.Баатар. (2009 Оны зун)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе