• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Инжинашийн бунхан дээр

CRI       (GMT+08:00) 2009-03-10 15:17:12

Содбилэг

          Гэмт орчлонгийн хар цагаан үйлийг билгийн нүдээр ажиглаж
          Гэрийн хууль, язгуурын суртлыг шидэт бийрээр шүүмжилж,
          Гэгээн сарны тунгалаг толинд өнгөрсөн ирээдүйг шинжилсээр
          Гэнэтийн аюул, харанхуй шуурганд хонгор навч шиг хийсчухуй.

          Уран зураг, яруу шүлэгэнд чинь хар түрүүдний дүрс үзэгдэж
          Уянгат дуулал, сайхан ярууд чинь чөлөөт амьдарлын сураг сонсогдлоо.
          Эдүүгэ чиний өнчин бунхан өргөн талын дунд торойж
          Эрхэт ардын баярын дуунд магнай тэнийн мишээнэм.

          Тавин таван жилийн шаргуу хөдөлмөөр чамд урт эс бодогдлуга.
          Гурван мянган газрын алсын аян надад хол эс санагдчухуй.
          Өнчин бунханы чинь оройг ногоон нарсаар чимсэнээ би
          Үнэрт хүжис, тансаг идээгээр хүндэтгэн дайлсан гэж бодном.

     Зохиогчин танилцуулга: Содбилэг бол Өвөр Монголын орчин үеийн зохиолч, найруулагч, алдарт орчуулагч. 1922 оны 10-р сард Өвөр Монголын Өөртөө Засах Районы Улаанхад хотын Байран Баруун хошууны Цагаан Мөрөн сумын малчны гэрт төржээ. Гол зохиол бүтээл гэвэл: "Содбилгийн зохиолын түүвэр", "эрлэгийн зүүн хаалган дээрээ" зэрэг олон арвин зохиол бүтээлтэй.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе