|
|
||
Эрдэнэтогтох
Хад уул хөвчид хар үүл бүрхэж
Хангай зоо талд харанхуй манан татаж,
Эх орон нутагт минь эзэрхэг түрэмгий довтолж
Эзэд ноёд тойд ч эздэж байсан үе!
Хишигтэн нэрт хошуун дахь Хянган уулын салбар
Хонгон давааны өврийн гайт гэдэг газрын
Хос уулан хавчилд хоёр голын хооронд
Хэрмэл манхны энгэрт хэдэн өрх нутаглажээ.
Нэг өрх байшинтай нэг хоёр малтай
Дээрээ зангитай дэргэдээ тонуултай
Дэмчиг тайжийн албанд дэвтэж явсан малчин
Түмэнсангийн гэрт төрж билээ би.
Зүрх адил уул нь зүүн сугандаа бойнигтой [1]
Хойгуур урдуураа голтой хус нарсан ойтой
Гүнгэр шиншрын талтай гүүн нуур гэдэг тэнгистай
Баянзүрхийн овоо гэдэг нь миний өссөн өлгий.
Намар зуны улиралд нар сар харагдсан.
Өвөл хаврын хүйтэнд үхрийн баасны шаваастай
Хар эсгий бүрээстэй хамширхай монгол гэрт
Хоёр гурван малынхаа хурга тугалыг хорьж
Ээж, дүүтэй гурвуулаа ижил болон амьдарч
Yеийн ядуу хүүхэдтэй үхэр хонь хариулж
Yнсэн самбар тэврээд үсэг бичиг сурч
Өлсөж даарахын зовлонг эдэлж явлаа би.
Хатарч ханашгүй баядын халыг үзсэн өдрүүд
Хаврын гачиг цагт халгай өгтөөсөн энгэрүүд
Зузаан зовлон амсаж зүдэрч байсан өрхүүд
Зоны халуун наранд жимс мөлсөн сөхөгүүд.
Нар сар наашаа гэж наадаж байсан багацууд
Намрын хүйтэн шүүдэрт мөөг түүсэн шилүүд
Өвгөн ядуу сохроос үлгэр сурсан шөнүүд
Өвлийн зуд шуурганд түлээ үүрсэн цөнхрөгүүд.
Энэ өдөр эдгээрийг эргэцүүлэн бодохтой зэрэг
Элбэг байгалийн байц эрээн нүдэнд үзэгдэж
Эл ангийн хүмүүсийн элэг зүрх харагдаж
Эдүгээх нийгмээ хайрлах омог зориг оргилно.
[1](бойниг гэж түшлэг шиг ургасан бондгор уулыг хэлж байна)
Зохиогчийн танилцуулга: Эрдэнэтогтох бол өвөр монголын орчин үеийн зохиолч, монгол хэл бичгийн ажлын жүтгэлтэн. 1916 онд өвөр монголын улаанхад хотын хишигтэн хошууны зүүн ар нутгийн ядуу малчны гэрт төржээ. "баялаг сайхан хишигтэн", "Чингис хааны алтан ховчийн нэрт цадгийн тухай", "өнөр баялаг өвөр монгол" зэрэг маш олон зохиол бүтээлтэй.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |