• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Элс манхны эх нутаг

CRI       (GMT+08:00) 2009-03-10 17:06:19

Н. Сайнцогт

          Алтан шаргал элс минь
          Аав ээжийн минь нутаг.
          Ард түмэн бидний 
          Ашдын заяасан орон.

          Эрт дээдэс өвгөдийн минь
          Ясаа оршуулсан шороо.
          Эх оронч баатруудын
          Цусаа шингээсэн газар.

          Хаврын дулаан наранд 
          Аргал түүдэг хонхрууд минь.
          Намрын тунгалаг саранд
          Өвсөө зөөдөг замууд минь.

          Хүйтэн өвлийн шуурганд
          Нөмөрт нь дулаацдаг манхгнууд минь.
          Хөгжилт зуны халуунд
          Сүүдэрт нь дуулдаг моднууд минь.

          Хатан зоригт Лигдэний
          Халуун цусаараа хамгаалсан
          Хайрт өлгий нутгаа
          Харгис дайснаар гишгүүлэхгүй

          Эх оронч баатрууд минь
          Элэг цээжээрээ халхалсан
          Ээлтэй сайхан нутагтаа
          Эзэрхэг дарлалыг байлгахгүй.

          Ундралт нуурын долгион чинь
          Улаан зүрхний минь цохилго шүү,
          Ууган өлгий нутгаа
          Урвасан дайснаар гишгүүлэхгүй.

          Хайлаас бургасны найгаа чинь
          Хайрлах сэтгэлийн минь догдлол шүү,
          Хайрт өлгий нутгаа
          Харгис Гоминдангаар гишгүүлэхгүй.

          Элс манхны тал минь
          Эцэг өвгөдийн минь нутаг шүү,
          Эв хамт намын замаар 
          Эрх чөлөөгөө мандуулъя.

          Заяа нэгтэй ах дүү минь
          Жавхлант дуугаа дуулъя.
          Заяасан манхан нутгаа
          Жаргалын орон болгоё.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе