|
|
||
Эрт урьд цагт нэг ядуу айлын охин баян айлд мордсон байжээ. Төхөмд нь настай буурал ээжээс нь өөр хүнгүй байжээ.
Гэтэл хадмын талынх нь бэрдээ тун халтай байдаг байжээ. Жил цагаан сар болоход бэр нь дандаа хадам ээжээсээ гэртээ хариад аав ээжтэйгээ золгоё гэж хадам аав ээжээсээ гуйдаг байжээ. Хадам аав ээж нь зөвшөөрдөггүй байсан байна. тэр бэр аав ээжээ санаад тэсэхгүй болохоороо шөнийн цагаар сэмхэн төрхөмдөө оргож харьсан байв.
Явган нүцгэн тэр бэр хөлдөж бээрч явсаар хүн харгүй их цөл—цагаан зээрийн шилд хүрээд аз бусаар сүрэглэж яваа өлөн чонотой тааралдаж, амийг нь сүйтгэсэн байна.
Түүнээс хойш эргэх дөрвөн улирал, өдөр шөнийн хувьд цагаан зээрийн шилээр үс гэзгээ сэгсийлгэсэн уранхай цагаан тэрлэгтэй нэгэн залуу бүсгүй
Цагаан зээрийн шилд нь
Цасан манан татна,
Цагаан сарын шинэд нь
Ээждээ хүрээд золгодоггүй уу гэж дуулаад гүйж явдаг болсныг үүгээр өнгөрдөг хүмүүс дандаа үздэг болжээ. Цагаан зээрийн шил гэдэг дуу анх ингэж үүссэн гэдэг юм.
Энэ тухай мэдээ үзэмчин вангийн чихэнд хүрчээ. Ван ноён "үнэ худлыг нь шалгаад ир гэж " цагаа зээрийн шил руу хүн илгээжээ. Ноёны зарц нар цагаан зээрийн шил хүрээд хэдийгээр тэр бүсгүйтэй уулзаж чадаагүй боловч хүмүүс тэгж ярьж байна. тэгэхэд нь нь бүсгүй цагаан зээрийн шил дууг дуулж байна гэж харьж очоод мэдүүлжээ.
Ван ноён энэ үгийг сонсон цагаан зээрийн шилд чөтгөр бий бололтой, тэнд сүм хийд барьж буг чөтгөрийг дар, цагаан зээрийн шил гэдэг чөтгөрийн дууг дуулж болохгүй гэж зарлаг болсон гэдэг.
Түүнээс хойш цагаан зээрийн шил гэдэг сайхан ардын дуу одоо болтол уламжлагдан ирсэн байлаа. гэвч түүнд адил бус цаг үеийн өнгө тэмдэг орсон нь мэдээжийн хэрэг байв.
Тэр дууны үгийг сийрүүлбэл,
Цагаан зээрийн шилд нь
Цасан манан татна.
Цагаан сарын шинэ дээ
Ээждээ хүрээд золгодоггүй уу.
Өндөр дээр нь гарахлаар
Өвөр нутаг минь илхэн дээ,
Өөрийн дураар болдоггүй уу
Ээждээ хүрээд золгодоггүй уу
Манхан дээрээ гарахлаар
Манай нутаг илхэн дээ,
Мануусын дураар болдоггүй уу,
Маргаашдаа хүрээд золгодоггүй уу,
Шар талын дэнжинд нь
Шашны хийдээ байгуулъя,
Шашны олон шавьдаа
Тансгаа өргөн өргөе гэж дуулдаг юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |