|
|
||
Үзэсгэлэнт сайхан Хөлөн буйр нутаг бол үзсэн сонссон бүхний бахархал болсон газар юм. Мэлмэлзэн долгиолох Хөлөн далай, сөхийн сүндэрлэх Хянган даваа, цэцэг нь алагласан өргөн уудам хөдөө тал... хүний сэтгэлээс ерөөс гардаггүй нутаг юм. энэ сайхан нутгийн тухай нэгэн сайхан домог байдаг. энэ домгийг та бүхэнтэйгээ хуваалцъя.
Эрт урьд цагт саруул талын дэнжинд сүргээ хариулан аж төрдөг нэгэн монгол аймаг байж гэнэ. Энэ отог аймагт хөлөн гэдэг гэсэн го үзэсгэлэнгээрээ цэцэг ичээж, гуалаг нуруугаараа хушийг атаархуулмаар охин болон Буйр гэдэг уул шиг сүрлэг биетэй, арслан барын хүчтэй, агсам хүлгэн унаатай сайхан эр байсан гэнэ. Хөлөн буйр хоёр нутаг нугынхаа дунд таван хошуу малаа хариулж, тараг айраг юугаа бүлж, тавтай тухтай, эрх дураараа аж төрөн амьдарсаар явжээ.
Гэвч гай газар доороос гахай модон доороос гэдэгчлэн үйлийн үр хэлэлгүй хийсээд иржээ. Нэгэн өдөр арван таван толгойтой атгар хар мангас, сэр сэр салхи татуулан, бүр бүр хур оруулсаар, тэнгэрийн хаяанд улаан тоос татуулан тал нутагт ирж, хөлөн охины булааж аваачин, гол мөрнийг нь ширэгтэл сорж, мангасын явсан газар бүхэнд өвс ногоо ургахаа байж, хүн малтайгаа эцэж хатаад үхэхийн ирмэгт хүрээд ирж гэнэ.
Буйр хүү энэ байдлын үзээд ажнай хурдан хүргээ унаад, алд дэлэм илдээ агсаад, агаар огторгуй дүүлэн дүүлсээр аюулт мангасыг дарж, ар нутгаа чөлөөлөн, хорт мангасыг дарж, хонгор хөлөнээ аврахаар морджээ. Харвасан сум шиг, хальсан бүргэд шиг, наран ургахаас наран шингэтэл, хавраас намар, өвлөөс зун хүртэл давхиулсаар явжээ. Тэгээд нэг өдөр мориныхоо нурууг амраах гэж эмээлийг аваад хайртай хүлгийнхээ өвс зулгаах завсар дуг гээд авжээ. Тэрхэн зуур түүний зүүдэнд хайртай охин хөлөн нь үзэгджээ. Мангасын сүрд үл сүрдэн,эсэргүүцсээр байсан тул мангас уурлахын ихээр уурлаж, хилэгнэхийн ихээр хилэгнэн түүний сараалан цэцэг болгон хавируулаад гал наранд шарж үйлийг нь үзэж байна гэнэ. Буйр залуу энэ байдлыг хараад амь залгах гэж үлдээсэн ганц балга усаа цэцгэн дээр хийхэд цэцэг тэр доороо хөлөн охины мөн бе хувилав гэнэ. Тэгж байтал мангас мэдээд хөлөн охиныг ахиад булааж аваачиж гэнэ. Буйр арга ухаан сүвэгчилж, мангасын толгойд шигтгэсэн эрдэнийн сувдыг авч амийг нь таслаад нутаг усаа мангасын аюулаас аварчээ.
Гэтэл мангаст булаагдаад явсан хөлөн охиныг яагаад ч эрээд олохгүй байсан гэнэ. Тэгээд мэлмэлзсэн тунгалаг нуурын хөвөөгөөр энэлэн шаналж алхаж явтал нь хүмүүс хөлөн охин мангасын дарлалын тэвчихэд бэрх болж, нуур болон хувирсан юм гэж хэлж өгч гэнэ. Буйр үүнийг сонсоод хайртай хүнтэйгээ үүрд хамт байна гэж үсрэн нууранд оржээ. Түүнээс хойш хөлөн нуурын дэргэд бас нэг нуур бий болсон гэдэг. Түүнийг буйр нуур гэдэг болсон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |