• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Рашаан булгийн домог

CRI       (GMT+08:00) 2009-03-10 19:07:18

     Өвөр монголын өөртөө засах районы Хөлөн Буйр аймгийн Манжуур хотын жуулчны баазын нэг болсон үзэсгэлэнт сайхан газар байдаг юм. нутгийн хүмүүс олон зууны турш энэ рашаан булгаа дээдлэн шүтсээр ирсэн юм. нүүдэлчин монголчууд эрт дээр үеэсээ байгаль дэлхийгээ сүсэглэн шүтдэг заншлаараа эх газрын цээжнээс оргилон булгилж байдаг ариун тунгалаг рашаан усаа хайрлаж хамгаалсаар ирсэн нь энэ юм.

     Рашаан булаг нь үхрийн эвэр хага хөлдөм өвлийн хүйтэнд хөлдөлгүй бургилсаар байдаг бөгөөд зуны бүгчим халуунд цангаагаа тайлж болдог сайхан ус юм. түүнээр барахгүй рашаан булаг нь уушги ходоодны янз бүрийн өвчин засдаг ид шидтэй байдаг юм.

     Энэ рашаан булгийн тухай янз бүрийн сайхан домог байдгийг одоо та бүхэндээ толилуулъя.

     Одоогоос хоёр зуу гаруй жилийн өмнө үзэсгэлэнт сайхан Хөлөн буйрын тал нутагт Дорж гэдэг нэгэн ядуу малчин байсан гэнэ. Тэрээр, жилийн дөрвөн улиралд Вангийн ордонд үхэр морь шиг зарцлагдан амь зуудаг байжээ. Дорж өтлөө насандаа тамир тэнхээ сулран өвчин хуучинд баригдаж, харж хандах эхнэр хүүхэд гүй болохоор зовлон зүдүүрийн дунд тэлчилсээр хараагаа алджээ. Тэр үед баяд ноёдыг зарц хамжлага нь тэдний эд хогшил шиг байж, ямарч эрх чөлөөгүй байдаг тул насан залуу үед нь хүчийг нь аваад тэнхээ чадалгүй болоод ирэхээр нь гэрээсээ хөөж хээр хаяж орхидог байж гэнэ. Харгис хэрцгий ван ноён түүнчлэн өвгөн Доржийг ямарч хэрэггүй муу сохрыг гаргаж хая гэж цэрэг хуягтаа тушааж түүний эзгүй хээр аваачиж хаясан гэнэ.

     Тэгээд Дорж өвгөн модны мөчрийг таяг болгон тулаад явсаар байгаад өлсөж ядрах давхцаад нэг том модны доор хэвтээд, хувь заяандаа гомдож, над шиг муу амийг чоно идсэн нь дээр гэж бодсоор унтачихсан гэнэ. Хэдийн унтсаныг бүү мэд, нэг мэдэхэд зүүдэнд нь нэг буурал сахиулсан нисэн дэгдэн хүрч ирээд :бос оо бос, битгий үхширээд унтаад бай гэж түүний дуудан сэрээж,босгож суулгаад түүнд идэх юм өгөөд ийнхүү ярьжээ. За чи насан турш баяд ноёдын боол зарц болж явсан хүн юм байна. шударга шулуун зантай, хар буруу санаагүй хүн юм байна чи. Эндээс холгүй нэгэн рашаан булаг байна. чи намайг дагаад тэр булаг дээр оч гэж хэлээд өвгөнийг дагуулан их удаан аялсаар нэгэн сайхан сэрүү татсан газар хүрээд ирлээ гэнэ. Тэгээд буурал сахиулсан наманчлан залбирч: эх болсон дэлхий, эцэг болсон тэнгэр минь өршөөж хайрла, хал зовлон үзсэн харц ардыг энэрэн хайрлаж, рашаан усаараа өвчин архагаас нь салгаж, ертөнцийг нарыг харуулж хайрлана уу гэж гуйсан гэнэ. Дараа нь Доржийг тэр рашаанаас хүрт гэж хэлсэнд Дорж рашаан уснаас сүжиглэн байж уугаад хамаг өвчин нь эдгэрч, хоёр нүд нь хараа орж, ертөнцийн нарыг харах болсон гэнэ. Доржийг өвчнөөсөө салаад нүдтэй болсныг малчид сонсоод хаа холоос энэ булгийн хөвөөнд ирж, өвчнөө эдгээдэг болсон гэнэ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе